Ли Кэчян Диаз-Канел Бермудезтэй уулзав

2018-11-09 10:56:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Диаз-Канел Бермудезтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд АИХ-ын ордонд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн айлчлал хийж буй Кубын төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Диаз-Канел Бермудезтэй уулзжээ.
 
Уулзалтад Ли Кэчян: Хятад, Кубын уламжлалт найрамдал гүн гүнзгий, харилцан итгэлцэж, дэмжсээр ирсэн. Ши Жиньпин дарга тантай хэлэлцээ хийж, Хятад, Кубын харилцааны ирээдүйг төлөвлөсөн байна. Хятад, Куба өөр хоорондын амин чухал асуудлаар харилцан дэмжиж, тус тусын орны нөхцөлд зохицсон хөгжлийн замаар явахыг дэмжиж байна. Хятадын тал Кубын талтай хамт хоёр орны найрсаг уламжлалыг үргэлжлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
 
Диаз-Канел Бермудез хэлсэн үгэндээ: Хятад бол Кубын ард түмний сайн найз. Кубын тал Хятадын ард түмнийг хүндэтгэж, Куба улсад урт удаан хугацаагаар дэмжлэг тусламж үзүүлсэнд талархдаг юм. Миний бие энэ удаагийн айлчлалаар дамжуулж, Куба, Хятадын найрсаг харилцааг улам бэхжүүлэх, дээд давхаргын харилцааг нягтруулах, олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Нэг бүс нэг зам” хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, харилцаа холбоогоо эрчимжүүлж, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ