Цэргийн бус бүсэд нэжгээд харуулын цэг үлдээнэ

2018-11-09 10:59:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
8-нд БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл нийтэлж, хоёр Солонгосын цэргийн салбар цэргийн бус бүсэд нэжгээд харуулын цэг үлдээхээр тохиролцоонд хүрсэн гэжээ.
 
Мэдэгдэлд: Энэ сарын 1-нээс эхэлж цэргийн бус бүсээс харуул манаагаа татан буулгах ажил төлөвлөгөө ёсоор явагдаж байна. Гэвч зарим харуул манааны цэгийг хэвээр үлдээх шаардлага бий. Хоёр тал тус тус нэжгээд харуулын цэг үлдээж, тус харуулын цэгээс цэрэг, зэвсэг тоноглол татаж, барилгыг нь бүрэн бүтнээр нь үлдээхээр санал нэгдлээ гэжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, БНСУ-ын тал Солонгосын хойгийн Зүүн тэнгисийн эргээс хамгийн ойрхон харуулын цэгийг үлдээхээр тогтжээ. Тэр бол 1953 онд Солонгосын дайныг зогсоох хэлэлцээрийн дараа байгуулсан харуулын анхны цэг юм. Харин БНАСАУ-ын тал дунд хэсгийн харуулын нэг цэгийг үлдээхээр болжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ