Лю Хэ Степан Кубивтай уулзав

Д.Хүчитбаатар 2018-11-09 11:00:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лю Хэ Украины ерөнхий сайдын 1-р орлогч бөгөөд Эдийн засаг, худалдааны яамны сайд Степан Кубивтай уулзжээ.

Лю Хэ: Сүүлийн жилүүдэд Хятад, Украины харилцаа урагштай хөгжлөө. Хоёр тал Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Порошенко нарын өнгөрсөн жил Швейцарын Давост хийсэн уулзалтын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Нэг бүс нэг замыг хамтран байгуулах боломжийг алдалгүй ашиглан, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргаж, хоёр ард түмэн үр шимийг нь хүртээх ёстой гэжээ.

Стапан Кубив: Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Украины тал ихэд чухалчилдаг бөгөөд бид Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна. Мөн Хятадын улам олон аж ахуйн нэгж Украинд хөрөнгө оруулж, хоёр тал эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ