Америкийн Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүү өөрчлөгдөхгүй

2018-11-09 11:03:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
8-нд Америкийн Холбооны нөөцийн комисс мөнгөний бодлогын ээлжит хурлын дараа Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүүгийн хэмжээг 2-2.25 хувийн түвшинд барих нь зах зээлийн төсөөлөлд нийцэж байна гэж зарлалаа.
 
Америкийн Холбооны нөөцийн комисс мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ: 9-р сараас хойших мэдээллээс үзвэл, Америкийн ажлаар хангах зах зээл улам хүчирхэг болж, эдийн засгийн үйл ажиллагаа сайжран, айл өрхийн хэрэглээ ч эрчтэй нэмэгдэж байна. Гэвч аж ахуйн нэгжүүдийн тогтмол хөрөнгийн өсөлт оны эхнийхээс зохих хэмжээгээр саарч байна. Мөн Америкийн инфляцын ерөнхий түвшин, хүнс, эрчим хүчнээс бусад инфляцын түвшин 2 орчим хувьтай байж, урт хугацааны төсөөлөл нь өөрчлөгдөөгүй. Цаашид мөнгөний хүүгээ нэмэгдүүлэх нь Америкийн эдийн засгийн байдал, Холбооны нөөцийн мөнгөний бодлогын зорилтод нийцнэ гэжээ.
 
Америкийн Холбооны нөөцийн газар 9-р сарын 26-нд Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүүгийн үзүүлэлтийг 25 үндсэн нэгжээр нэмж 2-2.25 хувийн хооронд байлгахаар болсон юм. Холбооны нөөцийн газар энэ онд ийнхүү гурав дахь удаагаа хүүгээ нэмсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ