Нөхцөл байдал ээдрээтэй байх тусам бид илүү ухаалаг байх хэрэгтэй

2018-11-09 11:05:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Бээжин хотод Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Австралийн ГХ-ны сайд Марисе Пейнетэй уулзаж Хятад, Австралийн Гадаад бодлого, стратегийн V яриа хэлэлцээг зохион байгуулж, хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ.

АНУ-ын дунд хугацааны сонгуулийн дараах БНХАУ, АНУ-ын харилцааны талаар ямар хүлээлттэй байгаа вэ гэсэн асуултад Ван И: Америкийн конгрессын дунд хугацааны сонгууль бол Америкийн дотоодын үйл явдал, Хятад улс хэзээ ч бусад улсын дотоодын үйл хэрэгт оролцохгүй гэжээ.

Тэрээр: Хятад, Америкийн харилцаа харилцан ашигтай байх учиртай. Дэлхийн хоёр том зах зээл, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд хоёр орны хамтын ажиллагааны шаардлага маргаанаас илүү чухал юм. Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн удахгүй тохионо. Хамтран ажиллах нь хоёр талд ашигтай, сөргөлдөж маргалдах нь хэнд ч ашиггүй гэдгийг 40 жилийн туршлага, сургамж харуулсан. Нөхцөл байдал ээдрээтэй байх тусам бид илүү ухаалаг байж, зөрчил маргаан хэдий их байх тусам илүү хүлцэнгүй байхыг энэ 40 жилд бидэнд сануулж байна гэжээ.

Ван И: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Трамп нар Аргентинд болох Их хорийн төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын үеэр уулзахаар болсон. Хятадын тал Америктай хамтдаа хичээж, үл ойлголцоо шийдвэрлэн, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биенээ хүндэтгэн, төрийн тэргүүн нарын уулзалтад бэлдэж, энэ уулзалтыг хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чухал алхам болгох хэрэгтэй гэжээ.


Дүүрэнжаргал орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ