Ли Кэчян Сингапурт айлчилна

2018-11-09 11:17:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Синьхуа агентлагийн мэдээ: ерөнхий сайд Ли Кэчян Сингапурт албан ёсны айлчлал хийж, Зүүн Азийн хамтын ажиллагааны механизмын удирдагчдын хуралд оролцох асуудлаар 8-ны өдөр Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ГХЯ-ны сайдын туслах Чэнь Шяодүн холбогдох үйл ажиллагааг танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Чэнь Шяодүн: Ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын ерөнхий сайд Лее Сен Луны урилгаар 11-р сарын 12-16-нд Сингапурт албан ёсны айлчлал хийж, Хятад, АСЕАН-ны (10+1) удирдагчдын XXI хурал, АСЕАН ба Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3) удирдагчдын XXI уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний XIII бага хуралд оролцоно гэжээ.

Тэрээр: Хятад, АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жил, Хятад, АСЕАН-ны шинэ бүтээмжийн гарааны жил энэ онд тохиож байна. Ганц талыг барих, худалдааг ивээх үзэл газар авч байгаа нөхцөлд, бүс нутгийн орнууд хамтран ажиллаж, Хятад, АСЕАН-ны хамтын ажиллагаа тогтвортой хөгжин, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа сэргэж, бүс нутгийн эдийн засгийн түншийн иж бүрэн харилцааны гэрээ байгуулах хэлэлцээг түргэтгэлээ. Өмнөд тэнгисийн асуудал ч намжих хандлагатай байна гэжээ.       

Их уншсан

холбоотой мэдээ