Бидэнд ямар дижитал ертөнц хэрэгтэй вэ?

2018-11-09 11:32:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үжэньд  Дэлхийн интернетийн V хурал болж байна.  3 хоног үргэлжлэх тус хурлаар “Дижитал  ертөнцийн итгэлцэл, хамтын цэгцлэлтийг  хэрхэн хийх ба интернетийн орон зай  дахь хувь заяаны хамтын цогцыг хамтдаа  байгуулах” тухай асуудлыг судлан  ярилцаж, санал бодлоо солилцон, зөвшилцөж,  дэлгэцээр танилцуулах юм.

Өнгөрсөн  6-р сарын байдлаар, интернетийн дэлхийг  хамарсан хэмжээ 55 хувьд хүрч, 4.2 тэрбум  хүн интернетээс мэдээлэл авч байгаагийн  улмаас мэдээлэл авах суваг, амьдралын  хэлбэр, сэтгэхүй, үнэт зүйлийн тухай  үзэл өөрчлөгдөж байна. Иймээс интернетийн  мэдээллийн агуулга маш чухал юм. Энэ  орон зайд гай гамшиг, осол, дуулиан  шуугиан, хувийн нууц дэлгэх зэрэг үнэн  бодит, хууль зүйн хүрээнээс даваагүй  зүйлсийг эрээ цээргүй дэлгэж, олны  анхаарлыг татаж байна. Бухимдал үүсгэх,  цочирдуулах худал мэдээлэл интернетээр  маш хурдтай тархдаг юм.

World-Wide-Web  буюу дэлхийн өргөн сүлжээг үүсгэн  байгуулсан Их Британийн компьютерын  шинжлэх ухааны эрдэмтэн Тим Бернерс  Лее дээр дурдсан зүйлсийн талаар гүнзгий  ойлголттой хүн. Тэрээр 1989 онд интернетийг  зохион бүтээж Mesh хэмээн нэрлэж байгаад  1990 онд World-Wide-Web хэмээн өөрчилжээ. Интернет  ид хөгжиж буй эринд тэрээр Ройтерс  агентлагт хандан, интернетийн өнөөгийн  хөгжилд итгэл алдарч байгаагаа  илэрхийлжээ.

Бернерс-Ли  твиттер зэрэг олон нийтийн сүлжээг  шүүмжилж: Хэрэв чи твиттерээр хайр  зарлавал хайр чинь тэндээ ялзарна.  Хорсол заналаа бичвэл маш хүчтэй болоод  явчихна. Интернетэд эерэг агуулга улам  цөөрч, эрч хүч өгч чадахаа больсон.  Интернетээр хайр халамжийг түгээх ёстой  гэжээ.

Массачусетсийн технологийн их сургуулийн нэг судалгаа Бернерс-Лигийн үг үнэн болохыг нотолжээ. Тус судалгаанаас үзвэл, хүмүүс худал мэдээг үнэн мэдээллээс 70 хувиар илүү твиттерээр хуваалцдаг. Худал мэдээ нь үнэн мэдээллээс 10-20 дахин хурдтайгаар тархдаг бөгөөд үнэн мэдээ нь 1500 уншигчтай болоход хурал мэдээллээс 6 дахин цаг зарцуулдаг байна.

Канадын  Колумбын их сургуулийн дижитал хэвлэл  мэдээлэл, дэлхийн үйл хэргийн салбарын  дэд профессор Тайлор Овен: Уламжилж буй  агуулгад анхаарлаа хандуулахаас гадна,  интернетийн орон зайн дэг журам, зүй  ёсны засаглалд интернетийн өнөөгийн  бүтэц, ашиг хонжооны хэлбэрт анхаарлаа  хандуулж, ялангуяа том том интернетийн  компаниуд хувь хүний нууц тоо баримтыг  хэрхэн цуглуулж байгаа, төлбөр өгч  байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй  гэж үзсэн байна.

Тэрээр:  Том банк ба банк санхүүгийн байгууллага  өөрөө өөрийгөө хянаж чадахгүй учраас  2008 онд бүх дэлхийд банк санхүүгийн  хямрал гарсантай адил хүмүүс интернет  сүлжээний том компаниуд өөрөө өөрийгөө  хянахыг хүсэж байгаа нь биелэхгүй юм.  Иймээс олон улсын хамтын нийгэмлэг  хамтдаа интернетийн засаглалын системийг  боловсронгуй болгож, улам ил тод, шударга,  дэг журамтай болгох хэрэгтэй гэжээ.

Одоо,  хүн төрөлхтөн цагийн аясыг дагасан,  өөрчлөлт ихтэй интернетийн орон зайд  амьдарч байна. Уламжлах агуулга, индэрт  хяналт тавихад олон улсын хамтын  нийгэмлэгийн олон талын оролцоо зайлшгүй  хэрэгтэй юм.

Их уншсан

холбоотой мэдээ