ОХУ-д шинэ хориг тавив

Д.Хүчитбаатар 2018-11-09 15:47:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Украины асуудлаарх Оросын байр суурийг дэмжсэн Орос, Украины 3 иргэн, 9 байгууллагад хориг тавихаа АНУ-ын Сангийн яам 8-нд мэдэгджээ.

АНУ-ын Сангийн яамны мөн өдөр нийтэлсэн мэдээнд, “хоригт хамрагдсан этгээдээс 2 хүн, 1 байгууллага хүний эрхэнд ноцтой халдсан, харин 1 хүн, 8 байгууллага Крым дэх Оросын ашиг сонирхлыг дэмжсэн байна. Тиймээс тэдний Америк дахь хөрөнгийг царцааж, америк иргэн тэдэнтэй худалдаа хийхийг хориглосон” гэжээ.

2014 оны 3-р сард Крымийн бүс олон нийтийн санал асуулгаар Украинаас тусгаарлаж, ОХУ-д нэгдсэн бол Крымийн бүсийг хууль бусаар нэгтгэсэн гэж АНУ, Европын холбоо ОХУ-ыг буруутгаж, хориг арга хэмжээ авсан бол сүүлийн жилүүдэд Америкийн хориг арга хэмжээ улам чангарсаар байна. ОХУ-ын засгийн газар олон дахин эсэргүүцэл илэрхийлж, хариу хориг арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.


Их уншсан

холбоотой мэдээ