Хятад, АСЕАН-ны олон улсын үйлдвэрийн хүчний хамтын ажиллагааны чуулган эхлэв

2018-11-09 16:19:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, АСЕАН-ны олон улсын үйлдвэрийн хүчний хамтын ажиллагааны чуулган эхлэв

 

ХОУР-гийн мэдээ: 9-нд Хятадын Гүйжөү мужийн Паньжөү хотын Түөлэ тосгонд, 2018 оны Хятад, АСЕАН-ны олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны Түөлэ тосгоны чуулган буюу Хятадын гадаад хөрөнгө оруулалтын зөвшилцөл эхэллээ. Нэг бүс нэг зам дагуу орнуудын засгийн газрын албаны хүмүүс, гадаад орнуудаас Хятадад суугаа элчин сайдын яамны дипломат төлөөлөгч, салбаруудын холбооны удирдлага, аж ахуй нэгжийн төлөөлөл 400 гаруй хүн чуулганд оролцлоо.

 Чуулганыг “Нэг бүс нэг замыг байгуулж, олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлье” сэдвээр зохион байгуулж, олон улсын үйлдвэрлэх хүчин, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чуулган, олон улсын зуслан, эрүүл мэнд, сувилал, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны чуулган, олборлолтын механик, ухаалаг технологи, тоног төхөөрөмжийн чуулган, олон улсын өндөр үр ашиг бүхий хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чуулган, ганцаарчилсан буюу B2B бизнес хэлцэл зэрэг уулзалтыг зохион байгуулах юм.

Их уншсан

холбоотой мэдээ