Ази, Африкийн орнууд импортын экспогийн боломжид талархаж байна

2018-11-09 16:23:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
5-нд нээгдсэн Хятадын олон улсын импортын экспод хөгжиж буй орнуудын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, Ази, Африкийн орнууд импортын экспогийн олон оронд олгосон боломжид талархаж байна. 10 жилийн шилжилтийн чухал үедээ байгаа Афганистан улс энэ экспод идэвхтэй оролцож байгаа юм. Афганистаны үйлдвэр худалдааны яамны үзэсгэлэнгийн газрын дарга Забюллах Юсүф сэтгүүлчид хэлэхдээ: Импортын экспо Афганистан улсад өөрийгөө сурталчлах сайхан боломж олголоо. Хүмүүс Афганистаны лангуун дээр ирж танилцан, Афганистаныг наран талаас нь харж байна гэжээ.
 
Нигерийн Аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яамны байнгын нарийн бичгийн дарга Акпан төлөөлөгчдөө ахлан импортын экспод оролцож, 8-нд Нигерийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум зохиолоо. Тэрээр: Хятадын импортын экспо дэлхийн олон орныг нягт уялдуулж байна. Хятад улс гадаадад нээлттэй байдлаа улам өргөтгөн, зах зээлээ нээж, Нигер зэрэг олон оронд хөгжлийн боломж олгож байна гэжээ.
 
 

Их уншсан

холбоотой мэдээ