Үндэсний гал командад далбаа гардуулах ёслол болов

2018-11-09 16:46:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд АИХ-ын ордонд Үндэсний гал командад далбаа гардуулах ёслол боллоо. ХКН-ны Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Үндэсний гал командад далбаа гардуулж, үг хэлсэн байна. Ши Жиньпин: Үндэсний гал командыг байгуулах нь үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын хүчин чадалд тохируулсан ХКН-ын төв хорооны стратегийн шинэчлэл бөгөөд улс орны нөхцөл байдал, гамшиг ослын онцлогт тулгуурлан шинэ эриний үндэсний онцгой байдлын систем байгуулах чухал алхам бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран туслах хүчин чадлыг нэмэгдүүлж, нийгэм, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин: Урт хугацааны турш гал сөнөөгчид ард түмэнтэй ойр дотно байж, хүнд гай гамшгаас айлгүй, шуурхай ажилласаар ирлээ. Бүтцийн өөрчлөлтийн дараа гал команд үндэсний яаралтай авран туслах онцгой байдлын гол хүчин болж, чухал үүрэг гүйцэтгэх болсон юм. Нам, ард түмэн гал командад найдлага тавьж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ