Хятадын тал дургүйцлээ илэрхийлэв

2018-11-09 16:51:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 8-нд Германы Бундестаг Хятадын талын эсэргүүцлийг үл ойшоож, Хятадын Шиньжяны “хүний эрхийн асуудал”-ыг шүүмжилжээ. БНХАУ-аас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж: Хятадын тал үүнд дургүйцэж, үүнтэй холбоотойгоор Германы Бундестаг, засгийн газартай хатуу харилцах болно гэжээ.

Мэдэгдэлд: Шиньжян бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг, Шиньжяны асуудал бол Хятадын дотоод хэрэг юм. Германы Бундестаг үнэн мөнийг гажуудуулж, Хятадын үндэстэн, хүний эрхийн бодлогыг шүүмжилж байгаа нь Хятадын дотоод хэрэг, тусгаар тогтнолд ёс бусаар халдаж буй хэрэг юм гэжээ.

Мэдэгдэлд: Улс орон бүхний засгийн газар улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хариуцдаг. Германтай адил Хятадын Шиньжянд ч гэсэн хүчирхийлэл, терроризмын асуудал бий. Ард иргэддээ терроризм, хэт даврагсдаас хол байхыг хуулийн дагуу сурталчлан анхааруулж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь Герман зэрэг улс орнуудын түгээмэл практик юм гэжээ.

Германы Бундестаг Хятад, Германы хамтын ажиллагааг чухалчлан үзэж, Хятадыг үндэслэлгүйгээр шүүмжлэхээ больж, Хятадын дотоод үйл хэрэгт оролцохгүй байхыг Хятадын тал шаардаж байна. Германы тал Хятадын талыг хүндэтгэж, хоёр орны харилцааны цаашдын хэвийн хөгжлийн төлөө ажиллахыг Хятадын тал хүсэж байна гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ