Дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн холбоо байгуулагдав

2018-11-09 16:53:56
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Дэлхийн интернетийн V чуулганы үеэр Хятадын Интернетийн хөрөнгө оруулалтын сан, Хятадын Мэдээлэл холбооны судалгааны төв, Үндэсний интернетийн яаралтай тусламжийн төв, Алибаба, Тенсент, Байдү зэрэг 50 гаруй байгууллага нэгж хамтарсан санаачилга гаргаж, Хятадын Дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн холбоо байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын дижитал эдийн засаг эрчтэй хөгжиж, дижитал үйлдвэрлэл өргөжиж байна. 2017 онд Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 27 их наяд 200 тэрбум юаньд хүрч, дэлхийд хоёрт орж, ДНБ-ний 32.9 хувийг эзлэн, үндэсний эдийн засгийг хөгжүүлж буй чухал хөдөлгүүр болсон байна.

Хятадын Дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн холбоо нь улс орны бодлогод суурилан, Хятадын дижитал эдийн засгийн чансаатай хөгжлийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллах юм.

Их уншсан

холбоотой мэдээ