Өрнийн хэвлэл мэдээллүүд импортын экспод анхаарал хандуулж байна

2018-11-09 17:06:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд өрнийн хэвлэлүүд тус экспод анхаарал хандуулж, Хятадын нээлттэй байдлаа өргөтгөх шийдвэр зориг, авч буй арга хэмжээ, Хятадын зах зээлийн олон оронд авчирч буй шинэ боломжийг магтан сайшааж байна.
 
Миланы эдийн засаг санхүүгийн сонин Ши Жиньпин даргын зарласан нээлттэй байдлаа өргөтгөж, импортыг ахиулах 5 арга хэмжээнд анхаарал хандуулж байна. Тус сонин мэргэжилтний үгнээс эш татаж тэмдэглэхдээ: Хуулийн өнцгөөс үзвэл Ши Жиньпин даргын яриа дэлхийн дахинд хандаж улам нээлттэй байх байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтолцооны хувьд Хятадын нээлттэй байдлыг баталгаажуулсан гэжээ.
 
Португалийн хэвлэл мэдээллийн нийгэмлэгийн дарга Парлмейро экспод очиж, Ши Жиньпин даргын яриаг сонсоод, олон улсын байдал ээдрээтэй, ганц талт үзэл газар авч буй өнөөгийн нөхцөлд Ши Жиньпин дарга Хятад улсыг далайтай зүйрлэсэн нь маш оновчтой, эрин үед алсын хараагаар хандаж байгаа нь эрхэм юм. Хятад улс нээлттэй хамтран ажиллах жинтэй дохио өгсөн гэжээ.
 

Их уншсан

холбоотой мэдээ