10-р сард Хятадын CPI 2.5 хувиар өсөв

2018-11-09 17:10:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Хятадын  үндэсний Статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 10-р сард Хятадын оршин суугчдын  хэрэглээний үнийн индекс буюу CPI өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өсөж, харин  аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу PPI өнгөрсөн оны мөн үе  ба өнгөрсөн сарынхаас буурсан байна. Өнөөгийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй байлгах  нөхцөлийг ажиглахад, хэрэглээний болон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын эрэлт  хэрэгцээ хоёул тогтвортой байгаа учраас бүтэн жилийн турш үнийн хэлбэлзэл тогтвортой байх болно гэж судлаачид үзэж байна. 

Тоо баримтаас үзвэл, 10-р сард Хятадын CPI  9-р сарынхаас бага зэрэг буурсан боловч өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өссөн  аж. Үүнд хүнсний бүтээгдэхүүний ханш буурсан нь гол үүрэг гүйцэтгэжээ. 2018 оны  1-10-р сард CPI өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 2.1 хувиар өсжээ. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх судалгааны төвийн Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн  судлаач Жан Личүнь хэлэхдээ: 10-р сарын тоо баримтын өөрчлөлт 2017 он гарснаас хойших сар тутмын үзүүлэлтүүдтэй үндсэндээ адил, нэг их зөрөхгүй байна гэжээ.

Өнгөрсөн сарын  хүнсний барааны CPI-д үзүүлсэн нөлөө нэлээд их байсан. Энэ сарын хүнсний барааны  үнийн нөлөө буурсан. CPI-гийн өсөлтөд хүнсний бус барааны үнэ голлон нөлөөлсөн  юм. Энэ нь өнгөрсөн оноос хойших өөрчлөлттэй ижил байна. Тухайлбал оршин суугчдын хэрэглээний бүтэц шинэчлэгдэж, индексийн үзүүлэлт буурсан зэрэг шалтгаан бий. Мөн хүнсний нийлүүлэлтийн ерөнхий түвшин сайн байгаа учраас CPI-гийн өөрчлөлт өнгөрсөн хэдэн жилийн хүнсний үнэд голлон нөлөөлж байсан бол одоо үйлчилгээний үнэ зэрэг хүнсний бус бараа голлон нөлөөлөх боллоо. Энэ онцлог  10-р сард дахин илэрсэн гэжээ. 

Жан Личүнь хэлэхдээ: Эрэлт нийлүүлэлтийн өнөөгийн тэнцвэрээс үзвэл хэрэглээний болон үйлдвэрлэл хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээний аль аль нь тогтвортой, бүтэн жилийн үнийн өсөлт тогтвортой байх  болно гэжээ.   

Зам харилцааны банкны ахлах эдийн засагч  Ляньпин хэлэхдээ: Сүүлийн үеийн иж бүрэн бодлого PPI-гийн ирээдүйн хөрвөлд нөлөө  үзүүлэх боловч үргэлжлэн их хэмжээгээр буурах магадлалгүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Ерөнхийд нь үзвэл, эдийн засгийн эргэлттэй холбоотой юм. Учир нь PPI өнгөрсөн хоёр жилд явуулсан хэт үйлдвэрлэлийг  хязгаарлах бодлогын нөлөөгөөр бүтээгдэхүүний үнэ өссөн.

Гэвч эдийн засаг  тэнцвэртэй болох тусам эрэлт хэрэгцээ харьцангуй буурч, PPI-гийн үнийн өсөлтийг  ахиулах хүчин зүйл нэлээд багассан юм. Иймээс энэ он гарснаас хойш, PPI-гийн үзүүлэлт дээд хэмжээнд хүрсний дараа аажмаар буурчээ. Гэвч сүүлийн үеийн  бодлогын иж бүрэн өөрчлөлтөөс болж, жишээлбэл дэд бүтцийн бодлогыг эрчимжүүлсний улмаас PPI-ийн ирээдүйн үзүүлэлтэд зарим нөлөө үзүүлэх боловч их хэмжээгээр буурахгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ