Хятад, АСЕАН хамтдаа 2030 оныг зорино

Д.Хүчитбаатар 2018-11-14 20:12:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, АСЕАН хамтдаа 2030 оныг зорино

14-нд Сингапурт Хятад, АСЕАН-ий 10+1-ийн удирдагчдын XXI хурал болж, БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ий гишүүн орнуудын удирдагчдын хамт "Хятад, АСЕАН-ий стратегийн түншийн харилцааны 2030 он хүртэлх хөгжлийн төлөв" баримт бичгийг хэлэлцэж баталснаар Хятад улс АСЕАН-тай хоёр талт харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан яриа хэлцлийн анхны түнш боллоо.

“АСЕАН-ий дүрэм”-ийг эс тооцвол, АСЕАН-ий хамтын цогцын хөгжлийн төлөв-2025”, “АСЕАН-ий дэд бүтцээр холбогдох ерөнхий төлөвлөгөө-2025” зэрэг нь АСЕАН-ий хөгжлийн стратегитай холбоотой гол баримт бичгүүд бөгөөд эдгээр баримт бичгийн хугацаа 2025 онд дуусах юм. Гэхдээ энэ удаад хэлэлцэн баталсан "Хятад-АСЕАН-ий стратегийн түншийн харилцааны 2030 он хүртэлх хөгжлийн төлөв"-т хоёр талын стратегийн түншийн харилцааг 2030 он хүртэл төлөвлөсөн нь хоёр тал өнөөгийн хамтын ажиллагаанд суурилан улам сайхан ирээдүйг хамт цогцлохоор шийдсэний тод илрэл юм. Тэгвэл энэхүү алсын хараатай төлөвлөгөөг боловсруулсан хамгийн гол хөдөлгөх хүч юу вэ?

Хятад, АСЕАН хамтдаа 2030 оныг зорино

  • Хоёр тал харилцан ирээдүйн хөгжилдөө илтгэл найдвар тавьж байгаа нь алсыг харсан төлөвлөгөө боловсруулж чадсаны чухал хөдөлгөх хүч юм.

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, АСЕАН-ий тогтвортой харилцааны үндэс болсоор ирсэн бөгөөд мөн хоёр талын бие биедээ хүлээлгэсэн илтгэл найдвар юм. 2002 онд Хятад, АСЕАН эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээр байгуулж, 2010 онд чөлөөт худалдааны бүс байгуулж дуусах зорилт тавин ажилласан бол 2017 онд хоёр талын худалдааны хэмжээ 514 тэрбум 820 сая ам.долларт хүрсэн нь 15 жилийн өмнөхөөс 6.6 дахин нэмэгдсэн байна. Мөн Хятад улс 9 жил дараалан АСЕАН-ий худалдааны хамгийн том түнш болж, АСЕАН 7 жил дараалан Хятадын гадаад худалдааны 3 дахь том түнш болсон юм.

Саяхан өндөрлөсөн Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн үеэр АСЕАН-ий орнууд идэвхтэй оролцсоноос зөвхөн Сингапур улсын 80 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Филиппиний тал Хятадаас 124 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний захиалга авсан байна.

Хятад, АСЕАН хамтдаа 2030 оныг зорино

  • Хоёр тал чөлөөт худалдаа, олон талт үзлийг эрс хамгаалсаар ирсэн нь алсыг харсан төлөвлөгөө боловсруулж чадсаны бас нэг чухал хөдөлгөх хүч болдог.

АСЕАН-тай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэхэд Хятад улс харилцан ашигтай, хамтдаа ашиг олох зарчмыг баримталсаар ирсэн бөгөөд өөрийн зах зээлээ олон арга замаар нээлттэй болгож, дотоодын зах зээл дэх АСЕАН-ий бараа бүтээгдэхүүний нөлөөг нэмэгдүүлэхийг анхаарсаар ирсэн юм. Тухайлбал жил бүр Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Наньнин хотод зохион байгуулдаг Хятад, АСЕАН-ий экспогийн үеэр зүүн өмнөд Азийн орнуудын олон бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд ямар ч саадгүй нэвтэрдэг. АСЕАН-ий орнуудын эдийн засгийн хөгжлийн төвшин ялгаатай, тэр дундаа Лаос, Мьянмар, Камбож зэрэг орны бодит байдлыг бодолцож, Хятад, АСЕАН хоорондын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох улс орнуудтай хамт “Ланьцанжян мөрөн-Меконг мөрний хамтын ажиллагаа” зэрэг дэд бүсийн хамтын ажиллагааны механизм ажиллуулж, АСЕАН-ий орнууд хоорондын хөгжлийн ялгааг багасгахад тусалсан юм.

Хятад, АСЕАН хамтдаа 2030 оныг зорино

  • Хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх итгэл зориг, бодит хүчин чадал нь алсыг харсан төлөвлөгөө боловсруулахад нэг чухал хөдөлгөх хүч болсон юм.

Хятад, АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосон 15 жилийн турш, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамаарч хоёр талын улс төрийн яриа хэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, аюулгүйн салбарын хамтын ажиллагаа бүгд ахисаар ирлээ. Ялангуяа Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хоёр тал гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэхийн зэрэгцээ, “Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны удирдамж” буюу COC-оор идэвхтэй зөвшилцөн, холбогдох гэрээ хэлэлцээрийг эртхэн байгуулахыг зорин ажиллаж байна. Саяхан Сингапур, Бруней, Тайланд, Вьетнам, Филиппиний байлдааны хөлөг онгоц, АСЕАН-ий орнуудын мянга гаруй офицер дайчид Хятадын Гуандүн мужийн Жаньжян мөрний усан хилд ирж, Хятадын тэнгисийн армитай хамт тэнгис дэх нэгдсэн сургуулилт хийсэн юм.

Одоо, дэлхий дахинд даяаршлын эсрэг, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл зэргийн сорилтод тулгарч буй нөхцөлд, Хятад, АСЕАН-ий орнууд хамтдаа олон талт үзэл, чөлөөт худалдааны системийг хамгаалж, АСЕАН нь бүс нутгийн хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж байгаа учраас АСАЕН олон талт чөлөөт худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын хамгийн том ашиг хүртэгч, хамгийн найдвартай дэмжигч болох нь лавтай юм. АСЕАН-ий орнууд нээлттэй байдал, уялдаа холбоогоо улам нэмэгдүүлж, улс төрийн дарамтаас болж хүнд сорилттой тулгарсан олон талт үзлийг хамгаалахыг Сингапурын ерөнхий сайд Ли Сяньлун холбогдох улс орнуудад хандан уриалсан юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, "Хятад, АСЕАН-ий стратегийн түншийн харилцааны 2030 он хүртэлх хөгжлийн төлөв" баримт бичгийг баталснаар Хятад, АСЕАН ирээдүйд “Нэг бүс нэг зам” санаачилга, “АСЕАН-ий хамтын цогцын хөгжлийн төлөв-2025” зэргийг гүнзгий уялдуулан, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, тэр дундаа дэд бүтцээр холбогдох, инновац, ухаалаг хот, цахим бизнес, дижитал эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа улам эрчимжих болно. Дурдууштай нь Хятад, АСЕАН хоорондын “бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр”-ийн холбогдох яриа зөвшилцөл нэгэнт бодит ахиц гаргаад байгаа ба хоёр тал Ази тивийн хамгийн том цар хүрээг хамарсан энэхүү худалдааны хэлэлцээрт тохиролцсоноор нийт 16 орон, дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь, дэлхийн ДНБ-ний 1/3-ийг хамрах болно.

Хятад, АСЕАН хамтран 2030 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа нь Хятадын тогтвортой хөгжил, нээлттэй байдалд АСЕАН илтгэл дүүрэн байгаа, Хятад бол хариуцлагатай их гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн хамгийн тод илрэл юм. 2030 онд АСЕАН нь дэлхийн эдийн засгийн 4 дэх том цогц болох магадлалтай юм. Тиймээс Хятад, АСЕАН-ий найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тасралтгүй шинэ эрч хүчээр сэлбэх төдийгүй, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хоёр тал улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад түлхэц өгөх болно.

Их уншсан

холбоотой мэдээ