Ши Жиньпиний гарын үсэгтэй өгүүллийг өндрөөр үнэлэв

2018-11-15 11:00:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпиний гарын үсэгтэй өгүүллийг өндрөөр үнэлэв

Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд, Хятад   улсын дарга Ши Жиньпин, Папуа Шинэ Гвинейд төрийн айлчлал хийхийнхээ өмнө тус   улсын "Post Courier", "The National" сонинд "Хятад болон Номхон далайн арлын   улсууд хоорондын харилцааг дахин хөгжүүлье" сэдэвт гарын үсэгтэй өгүүлэл   нийтэлсэн билээ. Тус өгүүллийг Папуа Шинэ Гвинейн олон салбарынхан өргөнөөр   анхаарч, өндрөөр үнэлсэн байна.

Папуа Шинэ Гвинейн "Sunday Chronicle   Newspaper" сонины сэтгүүлч Паул Старза дээрх өгүүллийг уншаад: Хятадын засгийн   газраас манай оронд богино хугацаанд маш олон дэд бүтэц байгуулж өгсөн.   Тухайлбал, энэ удаагийн АПЕК-ын хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө,   Хятадын засгийн газар Моресбид олон зам, барилга байгуулж өгсөн. Папуа Шинэ   Гвиней улс үүнд их талархаж байна гэжээ.

Папуа Шинэ Гвинейн орон нутгийн оршин суугч   Анди Мокач "The National" сонинд Ши Жиньпин даргын гарын үсэгтэй өгүүлэл   нийтлэгдсэнийг мэдээд, тус сониныг худалдан авч уншжээ. Тэрээр сурвалжлагчид   сэтгэл догдлон хэлэхдээ: Ши Жиньпин дарга өгүүлэлдээ Хятад болон Папуа Шинэ   Гвиней улс, мөн Номхон далайн арлын бусад улс хоорондын найрсаг харилцаа,   худалдаа, солилцооны талаар дурджээ. Тэрээр энэ бүхнийг биеэрээ мэдэрсэн байна.   Хятадаас Папуа Шинэ Гвиней улс, мөн Номхон далайн арлын бусад улсуудад өгсөн   тусламжид би их талархаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ