Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар хичээж байна

2018-11-15 18:55:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар хичээж байна

Одоогоос жилийн  өмнө, АСЕАН-ий 10 орон ба Хятад, БНСУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэгийн  удирдагчид Манилад “Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”  буюу RCEP-ийн удирдагчдын анхдугаар уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл нийтэлж  бол энэ долоо хоногт RCEP-ийн 16 орны удирдагчид  Сингапурт болсон хоёр дахь удаагийн уулзалтаар RCEP-ийн хэлэлцээрт бодит ахиц  гаргаж, эцсийн шатанд оруулан, 2019 он гэхэд  тохиролцоонд хүрэхээр хичээн ажиллаж байгаа юм. Энэ нь ирэх онд Ази Номхон  далайн орнууд хамтдаа дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж болзошгүйг харуулж байна.  

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  хэлсэн үгэндээ, “өнгөрсөн нэг жилийн хугацаанд, АСЕАН ба  АСЕАН-ий дарга орон Сингапурын дэмжлэгээр RCEP-ийн хэлэлцээнд бодит ахиц гарч, өнгөрсөн жил 50 хувьд хүрэхгүй  байсан хэлэлцээрийн ахиц байдал энэ онд бараг 80 хувьд хүрсэн” гэжээ.

RCEP хэлэлцээ амаргүй давааг давж байж ийм чухал ахиц гаргаж байна. 2012 оны 11-р сард АСЕАН-ий XXI дээд уулзалтын үеэр улс орнуудын удирдагчид RCEP-ийн бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээг эхлүүлснээ мэдэгдсэн юм. Харин  өнгөрсөн зургаан жилийн хугацаанд, RCEP-ийн холбогдох  талууд хэлэлцээний эцсийн цагийн хуваарийг нэг биш удаа хойшлуулж байна. Мөн улс орнууд хоорондын ялгаа улам багасаж, зах  зээлийг нээлттэй байлгах, татвар хураамжийг бууруулах итгэл улам нэмэгдсэн юм. 

Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар хичээж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн зах зээлийг нээх нь хэлэлцээ олон жил  үргэлжилсэн гол хүчин зүйл байлаа. “Энэтхэгийн цаг үе  сонин”-ы мэдээлснээр, Энэтхэгийн байр суурьт ихээхэн өөрчлөлт гарчээ. Үнэндээ RCEP-ийн гишүүдийн эдийн засгийн хөгжлийн түвшин,  нээлттэй байдал тэнцвэргүй байж, Япон, Австрали зэрэг  хөгжингүй эдийн засгийн цогцоос гадна харьцангуй хоцрогдмол хөгжиж буй орнууд  байгаа учраас нийтлэг ойлголтод хүрэхэд зайлшгүй зохих хугацаа шаардагдана.  Үүнтэй холбогдуулж Сингапурын ерөнхий сайд Ли Сяньлүн хэлэхдээ, “сүүлийн бүтэн жилийн хүчин чармайлтаар RCEP-ийн зах зээлд  оруулах стандартын тухай хэлэлцээнд илэрхий ахиц гарч, одоо хэлэлцээний эцсийн үе шатандаа ороод байна” гэжээ.

Талуудын хөгжлийн түвшин ялгаатайг харгалзан, Сингапурт болсон хурлын  үеэр улс орнуудын удирдагчид зохистой санаачилга дэвшүүлсэн байна. Тухайлбал:  RCEР уян хатан чанартай байж, багтаамжтай байр сууринаас  талуудын анхаарлыг харгалзан, иж бүрэн, тэнцвэртэй, чанартай, өндөр түвшинд  байхыг баталгаажуулж, бүс нутгийн бүх улс оронд ашгаа тэгш хүртээж, харилцан  ашигтай, хамтдаа ашиг хүртэх зэрэг болно.  

RCEР-ийн эцсийн хэлэлцээг 2019 онд хийхээр хуралд оролцсон орнуудын удирдагчид шийдсэн нь талуудын улс төрийн нөхцөл байдлыг харгалзсан хэрэг юм. Ирэх хавар Энэтхэгийн парламентын доод танхимын сонгууль болно. Хэрэв үүнээс өмнө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал сонгуулийн үеэр яригдах халуун цэгийн сэдэв болж, сөрөг нөлөө дагуулж мэднэ. Мөн Тайланд, Индонез, Австрали  зэрэг оронд ч 2019 онд сонгууль болох учраас хэлэлцээрийн улмаас маргаан  дагуулахаас зайлсхийхийн тулд ийм ухаалаг шийдвэр гаргажээ.

Ганц  талт үзэл өндөлзөж, даяаршлын эсрэг, мөн ивээх үзэл газар авч буй өнөөгийн  нөхцөлд RCEР-ийн эцсийн хэлэлцээ маш чухал утга агуулга, ач холбогдолтой юм.  

Нэгд,  RCEР нь дэлхийн хүн амын тал буюу бүс нутгийн 3.5 тэрбум хүн амд үр ашгаа тэгш  хүртээнэ. RCEР-ийн хэлэлцээрт тохиролцсоноор дэлхийн хамгийн том хүрээг хамарсан  чөлөөт худалдааны бүс байгуулж, дэлхийн ДНБ-ний 1/3 буюу нийт 22.5 их наяд  ам.долларын өртөг бүхий ДНБ-ийг хамрана. Энэ утгаараа RCEР-ийн эцсийн  хэлэлцээний ахиц байдал олон салбарын итгэл найдвар, эерэг төсөөллийг  нэмэгдүүлэх төдийгүй тогтсон хэм хэмжээ, дүрэм журамд суурилсан олон талт үзэл,  чөлөөт худалдааг дэмжиж буй байр суурийг олон улсад харуулах учраас бүс нутгийн  эдийн засгийн өсөлт, эдийн засгийн интегралчлалыг эрчтэй ахиулах болно.   

Хоёрт,  RCEP-т хөгжиж буй орнуудын хүсэл мөрөөдлийг тод илэрхийлж  байна. Америкийн Брүүкингс нийгэмлэгийн нэгэн өгүүлэлд, “RCEP бол одоогоор хөгжиж буй  орнуудаар гол болгосон худалдааны хамгийн эрэлхэг гэрээ юм. Мөн ДХБ-д үндэслэн  Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд хоорондоо байгуулсан чөлөөт  худалдааны анхны гэрээ болох бөгөөд Азийн зүгээс ДХБ-д удирдах үүрэг гүйцэтгэх  гэрчилгээ болох юм” гэжээ.

Гуравт, RCEP-ээр дамжин эв нэгдэлтэй Ази тив  дэлхийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. RCEP-т дэлхийн эдийн засгийн II, III  цогц Хятад, Япон хамрагдах учраас дэлхийн эдийн засгийн хамгийн хүчтэй бүс  болох нь мэдээж. Азийн орнууд эвлэрэн нягтарч, олон тал  үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалан хөгжүүлбэл дэлхийн эдийн засагт асар их  түлхэц өгнө. Японы ерөнхий сайд Шинзо Абе энэ оны 7-р сард Токиод болсон  RCEP-ийн сайд нарын хэмжээний бага хуралд энэ үйл  ажиллагаатай холбогдуулж хэлсэн үгэндээ, “худалдааг  ивээх үзэл өндийж буй нөхцөлд Азийн бүх хүн ард эв санаа  нэгтэй ажиллах ёстой” гэж уриалаад, Азийн ирээдүйг чөлөөтэй, шударга худалдааны түвшинг  дээшлүүлэхээр шийдэх хэрэгтэй болсон” гэжээ.  

Ирэх онд болох хэлэлцээний талаар хүмүүс итгэл дүүрэн байх  ёстой. Японы хувьд шинэ TPP11-д нэгдсэний дараа, хэрэв  RCEP-ийн хэлэлцээрт тохиролцож чадвал Америк хоорондын хоёр талын худалдаанд ашигтай нөхцөл бүрдүүлэх болно. Харин чөлөөт худалдаа болон олон  талт үзлийг хамгаалахыг өөрийн дархан үүргээ болгосон Хятад улсын хувьд ч RCEP  олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг бүх хүчээрээ дэмжиж ажиллах  болно. Энэтхэгийн хувьд чөлөөт худалдааны энэхүү том хэлэлцээрт нэгдсэнээр  одоогоос хол илүү ашиг хүртэх болно.

Америкийн худалдааг ивээх үзэл газар авч байгаад сэтгэл түгшиж байгаа  болохоор Азийн эдийн засгийн цогцууд RCEP-ийн эцсийн хэлэлцээг эртхэн дуусгавар  болгохоор хичээж ажиллах нь аль ч үеэс илүү эрч хүчтэй болж байна. Тийм утгаараа  2019 онд RCEP-ийн хэлэлцээрийг дуусгавар болгох төдийгүй, тэр даруйд нь хүчин  төгөлдөр богон хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. 

Их уншсан

холбоотой мэдээ