Ши Жиньпин Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзав

2018-11-16 22:03:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Моресбид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзаж, хоёр талт харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. 

Микронезийн холбооны улсын ерөнхийлөгч Кристиантай уулзах үедээ Ши Жиньпин: Микронезийн тал нэг Хятадын бодлого баримталж буйг Хятад улс сайшааж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал саяхан баталсан Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны гэрээгээ хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, ирэх жил тохиох Хятад, Номхон далайн арлын орнуудын аялал жуучлалын оны цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулахыг хүсэж байна. Хятадын тал Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд Микронезийн холбооны улсыг дэмжиж, туслалцаа үзүүлнэ гэжээ.

Самоагийн ерөнхий сайд Туйлаепатай уулзах үедээ Ши Жиньпин: Хятад, Самоагийн харилцаанд хөгжлийн шинэ боломж бүрдэж байна. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ хүндэтгэж, үндсэн ашиг сонирхол, гол гол асуудлаар харилцан дэмжиж, Нэг бүс нэг замын хүрээнд олон салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, соёлын харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хятадын тал Самоад болох 2019 оны Номхон далайн спортын наадмыг дэмжиж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Самоагийн талд үргэлжлэн дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин дарга мөн Вануатугийн ерөнхий сайд Салвай, Кукийн арлуудын ерөнхий сайд Пуна, Тонга Вант улсын ерөнхий сайд Похива, Фижи улсын засгийн газрын төлөөлөгч, БХ-ын сайдтай тус тус уулзжээ.

Их уншсан

холбоотой мэдээ