Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцааны ирээдүйн төлөө хамтдаа хичээхийг уриалав

2018-11-16 22:06:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Моресбид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Онейл, Микронезийн холбооны улсын ерөнхийлөгч Кристиан, Самоагийн ерөнхий сайд Туйлаепа, Вануатугийн ерөнхий сайд Салвай, Кукийн арлуудын ерөнхий сайд Пуна, Тонга Вант улсын ерөнхий сайд Похива, Ниуе улсын ерөнхий сайд Талажи, Фижигийн засгийн газрын төлөөлөгч, БХ-ын сайд Кувуабола нартай уулзаж, Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцон, хоёр тал бие биенээ хүндэтгэж, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрч, бүх талын хамтын ажиллагааны шинэ нөхцөл бүрдүүллээ.

Ши Жиньпин дарга уулзалтыг хөтөлж, шинэ нөхцөл байдал дахь Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцааны цаашдын хөгжилд санал зөвлөгөө өгч, талууд боломжийг ашиглан, ирээдүйгээ төлөвлөн, Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцааны илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалав.

Ши Жиньпин: Хятад ба Номхон далайн арлын орнууд бол бүгд хөгжиж буй орон юм. Олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бид шударга, харилцан хүндэтгэсэн анд, хамтдаа хөгжиж, хамтдаа ашиг олох сайн түнш хэвээр байх ёстой. Хятадын тал Номхон далайн арлын орнуудад зах зээлээ нээлттэй болгож, хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэн, импортоо нэмэгдүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин дарга Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцаанд дөрвөн санал гаргажээ. Үүнд нэгд, эрх тэгш, шударга харилцаа тогтооож, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх. Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлж, хамтдаа хөгжих. Гуравт, найрсаг харилцаагаа хөгжүүлэн, ард түмний эв найрамдлыг бэхжүүлэх. Дөрөвт, харилцан дэмжиж, шударга ёсыг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ