Хятад улс Өмнөд Номхон далайн арлын орнуудыг олон улсын анхаарлын төвд оруулав

2018-11-17 10:26:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс Өмнөд Номхон далайн арлын орнуудыг олон улсын анхаарлын төвд оруулав

Папуа Шинэ Гвинейд төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 16-нд Моресбид Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагч, засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахдаа: Хятад, Номхон далайн арлын орнууд хоорондын харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, “Итгэлцлээ бэхжүүлэх, хамтдаа хөгжих, найрамдлыг бэхжүүлэх,харилцан туслах, шударга ёсыг хамгаалах” дөрвөн талт санал дэвшүүлж, Хятад ба Номхон далайн арлын орнуудын шинэ эринийг нээсэн байна.

Ши Жиньпин даргын энэ айлчлалыг өрнө дахины хэвлэлийнхэн Хятад улс Өмнөд Номхон далайн бүс нутагт улам нөлөөтэй болж байна хэмээн анхаарал хандуулж байна. Ассошиэйтэд пресс агентлаг: Моресбид Хятадын тусламжаар байгуулсан авто зам, олон улсын хурлын төв гээд Хятадын тухай дурсамж олон бий. Хятад улсын үг яриа, үйл ажиллагаа орон нутгийн хүмүүсийн итгэлийг олсон байна гэжээ.

Хятад улс Өмнөд Номхон далайн арлын орнуудыг олон улсын анхаарлын төвд оруулав

Өмнөд Номхон далайн арлын орнуудын ихэнх нь өрнө дахины колонийн засаглалаас тусгаарлагдаад удаагүй, эдийн засаг нь аж үйлдвэржилтийн анхан шатанд байгаа, хөгжлийн суурь сул, эдийн засгийн хувьд хуучин засгийн газрын тусламжийн зэрэгцээ улс төрийн талаар хязгаарлалд байгаа юм. Улс орнуудыг том жижиг гэж ялгахгүй, эрх тэгш хандаж, арлын орнуудын ард түмний өөрийн хөгжлийн замналаа сонгох эрхийг хүндэтгэх зарчмаа БНХАУ баримталж, тэдэнд ямар ч улс төрийн болзолгүй үнэнч тусламж үзүүлсэн нь Өмнөд Номхон далайн арлын орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, хурлын төв, сургууль, эмнэлгийн төслийг дурдаж болно.

Энэ хоёр өдөр сэтгүүлч Моресбийн олон ард иргэдтэй уулзаж ярилцахад “Хятад бол манай сайн найз, жинхэнэ найз” хэмээн ярьжээ. Хятад улсын үнэнч тусламжийг хараад өрнө дахины зарим улс Өмнөд Номхон далайн бүсэд нөлөө, байр сууриа алдахаас айж, зарим орны хэвлэлийнхэн болон судлаачид, засгийн газрын албаны зарим хүн Хятад улсыг зэмлэж байна. Үүнийг Өмнөд Номхон далайн бүсийн орнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Самоагийн ерөнхий сайд Туйлаепа: “Эдгээр цуурхал Номхон далайн арлын орнуудын удирдагчдыг доромжилж буй хэрэг” гэсэн бол Тонгагийн Хууль зүйн сайд Фа-Отусиа: “Тусламж шаардагдаж буй Номхон далайн арлын орнуудын ядуу бүс нутгийг дэмжсэн Хятад улсыг зэмлэж буй нь эмгэнэлтэй хэрэг юм” гэжээ.

Хятадыг гүтгэх арга нь явуургүй болсныг мэдээд өрнө дахиныхан Хятадыг дуурайж, Өмнөд Номхон далайн бүсэд хөрөнгө оруулж, тусламж үзүүлэн, улам нэмэгдэж буй Хятадын нөлөөг бууруулах, түүнтэй тэмцэх оролдлого хийж эхэллээ. Сүүлийн үед Австрали, Америк зэрэг орон Ази Номхон далайн бүсэд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж байна. Үнэндээ Хятад улс өрнө дахиныхан тусламжид дургүйцэхгүй, эдгээр тусламж хэрэгжвэл Өмнөд Номхон далайн бүсийн хөгжлийг ахиулна гэж үздэг. Гэхдээ энэ бол Хятад улсын гавьяа гэж тус бүсийнхэн мэдээлж буй нь өрнө дахины улс төрчдийн санаанд оромгүй хэрэг болсон биз ээ. Папуа Шинэ Гвинейн парламентын нэгэн ажилтан: Манай улс жижиг, эдийн засгийн хэмжээ тун бага. Урьд нь олон улсын улс төрийн талбарт бусдын хараанд өртдөггүй байсан. Хятад улсын тусламж болон Хятадтай тогтоосон харилцаа үүнийг өөрчилсөн. Бид одоо олон улсын улс төрийн радар болсон гэжээ.

Өрнө дахинтай харьцуулбал Хятад улсаас Өмнөд Номхон далайн бүсэд үзүүлж буй тусламж хоёр талын харилцааны бүх салбарт гүнзгийрч байна. Ши Жиньпин: Хятад улс арлын улсуудад зах зээлээ нээж, арлын орноос хийх импортоо нэмнэ: Хятадын хөгжлийн хурдан тэрэгт суухыг дэмжинэ. Арлын улсууд Номхон далайн бүсийн дуу хоолойг дамжуулахыг дэмжинэ гэсэн юм.

Номхон далайн арлын орнуудын хөгжлийн хүслийг биелүүлж, ард олонд нь үр шим хүртээх, олон улсын өрсөлдөөн сорилтыг зохицуулах чухал түнш бол Хятад улс мөн. Бид Нэг бүс нэг замыг хамтран байгуулахад идэвхтэй оролцоход бэлэн байна. Хятад ба Номхон далайн арлын орнууд бүх талаар хамтран ажиллах шинэ эрин ирлээ” гэдэгт хуралд оролцсон арлын улсуудын удирдагчид итгэлтэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ