​Найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллах ёстой

2018-11-17 11:17:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллах ёстой

16-нд Папуа Шинэ Гвинейн нийслэл Моресбид Хятад улсын дарга Ши Жиньпин Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзлаа. Хятад улс Номхон далайн арлын орнуудтай тогтоосон дипломат харилцаагаа харилцан хүндэтгэсэн, хамтдаа хөгжих иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлсэн юм. Ши Жиньпин илтгэл тавьж, шинэ нөхцөлд Хятад ба Номхон далайн арлын орнуудын харилцааг хөгжүүлэх тухай снал дэвшүүлэн, хоёр тал боломжийг ашиглан гэгээн саруул ирээдүйг цогцлоох ёстой гэж онцолжээ. 

Найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллах ёстой

Тус илтгэлд: Олон улсын байдалд ямар өөрчлөлт гарсан ч Хятад, Номхон далайн арлын орнууд үнэнчээр харилцаж, харилцан хүндэтгэх сайн найз, хамтдаа хөгжиж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх сайн түнш, ойлголцон итгэлцэж, харилцан суралцах сайн ахан дүүс юм гээд арлын орнуудыг Хятадын хөгжлийн хурдны тэрэгт суухыг урьжээ. 

Найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллах ёстой

Ази Номхон далайн бүс бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн хамгийн хурдтай, хамгийн их нөөцтэй газар юм. Хятад улс Номхон далайн арлын орнуудтай эдийн засгаар харилцан нөхдөг, хамтын ажиллагааны орон зай ихтэй юм гэж Ши Жиньпин онцоллоо.

Ши Жиньпин: Хятад улс ямар түвшинд хөгжсөн ч хэзээд хөгжиж буй орны нэг, хөгжиж буй орнуудтай хамт байна. Хятад улс Номхон далайн арлын орнууд хоорондын харилцаа шинэ хуудсыг нээлээ. Бид хамт найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хоёр талын саруул ирээдүйг хамтдаа цогцлоход бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ