​Ши Жиньпин Брунейн хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл гаргав

2018-11-17 11:52:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 17-нд Бруней Даруссалам улсад төрийн айлчлал хийхийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Брунейн “Брунейн мэдээлэл сонин”, “Шихуа өдрийн сонин”, “Ляньхэ өдрийн сонин”, “Шинжөү өдрийн сонин” -д “Хятад, Бруней хамтран хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээе” сэдэвт гарын үсэгтэй нийтлэл гаргажээ.

Нийтлэлд: Хятад, Бруней далайгаар алсалсан найрсаг хөрш, Бруней бол эртнээс тэнгисийн торгоны замын чухал бүрэлдэхүүн юм. Энэ он гарснаас хойш хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хүмүүнлэгийн солилцоо нэмэгдэн, хоёр ард түмний найрсаг сэтгэл улам ойртлоо. Хоёр орон ойлголцлоо гүнзгийрүүлж, найрамдлаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад Брунейн харилцааг улам хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Хятад, Бруней улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зөвшилцөн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж нийтлэлд тэмдэглэсэн байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ