Онлайн медиа Хятадын хамгийн том мэдээллийн хэрэгсэл болжээ

Д.Хүчитбаатар 2018-11-17 15:55:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжин хотноо Ү-ханий их сургуулийн  Хэвлэл мэдээллийн хөгжил судлалын төв, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны сурвалж  бичгийн хэвлэлийн газар хамтран “Хэвлэл мэдээллийн инновацын хөх ном: Хятадын  хэвлэл мэдээллийн инновацын судалгааны тайлан-2018”-ыг  нийтэлжээ. 

Хөх номд: Сүүлийн жилүүдэд Хятад улсад интернет технологийн түргэн хөгжлийг дагалдан  иргэдийн мэдээлэл авах хамгийн том индэр нь онлайн медиа боллоо. 2017 онд өдөр  тутам интернет ашиглагчдын тоо 79.6 хувьд хүрч, 2016 оныхоос 3.6 нэгжээр  нэмэгджээ. 24 цаг тутамд хүн нэг бүрийн интернет ашиглах дундаж хэмжээ 189  минутад хүрч, 2013 оныхоос 20 минутаар нэмэгдсэн буюу хүмүүс 24 цагийн 13 хувийг  интернетэд зарцуулах болжээ. Хятадын идэр дунд, ахмад настай интернет  ашиглагчдын тоо, ашиглаж буй хэмжээ ихээр нэмэгдэж байна. Тодруулбал, 40-49  насныхны өдөр бүр интернет ашиглах хэмжээ сүүлийн гурван жил тутамд 7 нэгжээр  нэмэгдэж, 2017 оны эцэс гэхэд 40-49 настай хүмүүсийн 88.5 хувь, 50-59 настай  хүмүүсийн 54.6 хувь нь интернет ашиглах болж, хүмүүсийн интернет ашиглах гол  зууч нь гар утас болсон байна. 2013 онд интернет ашиглагчид өдөрт дунджаар 132  минут зарцуулан компьютероор интернетэд холбогдож байсан бол 2017 онд 67 минут  болж буурчээ. Харин гар утсаараа интернет холбогдох нь 51 минутаас 97 минут болж  нэмэгдсэн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ