АНУ-ын төрийн бондыг эзэмшиж байсан хэмжээг 13.7 тэрбум ам.доллараар бууруулав

2018-11-17 16:08:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд АНУ-ын Сангийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улс энэ оны 9-р сард АНУ-ын төрийн бондыг эзэмшиж байсан хэмжээг 13.7 тэрбум ам.доллараар бууруулсан боловч АНУ-ын төрийн бондыг хамгийн их эзэмшигч орон хэвээр байна. 

Бүртгэлээс үзвэл, энэ оны 9-р сард, Хятадын эзэмшиж буй АНУ-ын төрийн бондын хэмжээг 1.1514 их наяд ам.доллар хүртэл бууруулсан нь 2017 оны дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. 

мөн 9-р сард, АНУ-ын төрийн бондын хоёр дахь том эзэмшигч орон Япон улс АНУ-ын төрийн бондыг эзэмшиж байсан хэмжээгээ  1.9 тэрбум доллар хасагдуулж, нөөцөө 1.028 их наяд доллар хүртэл бууруулжээ. Хятад, Япон хоёр улс АНУ-ын төрийн бондыг эзэмшиж буй гадаадын гол зээлдүүлэгчдийн 1/3-ээс илүү хувийг эзэлж байна. 


 

Их уншсан

холбоотой мэдээ