ОХУ-ын хөөргөсөн ачааны хөлөг онгоц олон улсын сансрын өртөөг зорив

2018-11-17 16:11:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын хөөргөсөн ачааны хөлөг онгоц олон улсын сансрын өртөөг зорив

16-нд Казахстаны Байконураас ОХУ-ын сансрын корпорацын харьяа байгууллага “Дэвшил MS-10” сансрын ачааны хөлөг онгоц хөөргөжээ. 2.5 тонн бараа ачсан тус хөлөг онгоц 2 хоногийн дараа олон улсын сансрын өртөөнд хүрэх юм байна.

 ОХУ-ын сансрын корпорацын сайтын мэдээлснээр, Москвагийн цагаар 16-ны 21 цаг 14 минутад Байконурын хөөргөх төвөөс тус хөлөг онгоцыг “Холбоо-FG” зөөгч пуужингаар хөөргөжээ. Өнөөгийн байдлаар “Дэвшил MS-10” ачааны хөлөг онгоцны гадна талын нарны зай, антен бүгд хэвийн ажиллаж байгаа бөгөөд тойрог замаар олон улсын сансрын өртөөг чиглэн аялж, нислэгийн бүх үзүүлэлт хэвийн байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ