Талибаны хүчний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэв

2018-11-17 16:12:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Афганистаны Бахтар агентлаг тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны мэдээллээс эш татаж, өнгөрсөн 24 цагийн дотор Афганистаны засгийн газрын арми Газни, Кандахар, Фара зэрэг 14 мужид Талибаны хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, наад зах нь Талибаны 69 цэргийг устган, 15 хүнийг шархдуулж, олон сум зэвсэг олзолсон байна гэжээ. 

Афганистаны засгийн газрын арми, эгэл иргэд амиа алдаж, шархадсан тухай мэдээлсэнгүй. Сүүлийн үед Афганистаны аюулгүй байдал сайнгүй, Талибаны зэвсэгт хүчин олон газар халдлага хийсээр байна. 

 

 


 

Их уншсан

холбоотой мэдээ