Америк, Хятад маргаанаа хойш тавьж, хамтран ажиллана гэжээ

2018-11-17 16:19:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк, Хятад маргаанаа хойш тавьж, хамтран ажиллана гэжээ

15-нд Нью-Йоркт, Америк, Хятад хоёр талын харилцаагаа зөв чиглэлээр урагшлуулна гэж Америкийн нэртэй эрдэмтэд илэрхийлжээ.

Нью-Йоркт, ашгийн бус байгууллага болох Америк, Хятадын харилцааны үндэсний комиссын хийсэн жил тутмын хүлээн авалтад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн экс дарга 95 настай Киссенжер урилгаар илтгэл тавихдаа: Америк, Хятадын харилцаа маш чухал үедээ яваа хэмээн онцолжээ.

Тэрээр: Америк, Хятадын харилцааны үндсэн асуудал нь хоёр орон эдийн засаг, худалдааны өнөөгийн маргаанаа зогсооход биш, харин олон улсын улс төрийн шинэ нөхцөл байдалд хоёр орон амар тайван зэрэгцэн оршиж, хоёр талын харилцаанд харилцан тодорхой зааг шугам тогтоох явдал юм. Нэг талаар хоёр орон зөрчилтэй байгаагаа хүлээн зөвшөөрч, нөгөө талаар хоёр талын харилцааны зорилго нь зөрчил маргаанаа хойш тавьж, сэтгэхүйн шинэ загвар гарган, хоёр орны харилцааг ахиулж, зэрэгцэн оршихыг чухаллчах явдал юм. Ингэж чадна гэдэгт би итгэл дүүрэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ