​Хоёр Солонгос агаарын тээврийн ажлын хурал хийв

2018-11-17 17:03:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд БНСУ, БНАСАУ Каесон дахь хоёр орны хамтарсан харилцаа холбооны албанд агаарын тээврийн ажлын хурал хийж, БНАСАУ-ын тал Солонгосын хойгийн зүүн, баруун далай дээгүүр өнгөрөх олон улсын агаарын тээврийн нислэг нээх санал дэвшүүлжээ.
 
Хурлын дараа БНСУ-ын Нутаг дэвсгэр, зам харилцааны яамны гаргасан мэдээллээс үзвэл, хоёр Солонгос агаарын тээврийн салбар дахь Өмнөд, Умардын анхны хурал ихээхэн ач холбогдол өгч байна. БНАСАУ-ын дурдсан олон улсын агаарын тээврийн шинэ нислэг ажиллуулах саналын тухай хоёр талын агаарын тээврийн байгууллагууд цаашид авч хэлэлцэхийг БНСУ санал болгосон гэжээ.
 
Хоёр Солонгос хойшид агаарын тээврийн салбарын олон төрлийн хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөнө гэж БНСУ-ын тал илэрхийлжээ.
 
БНСУ урьд БНАСАУ-ын агаараар дамжин, Инчеон, Америк тивийг холбосон олон улсын нислэгийг ажиллуулж байсан боловч 2010 онд “Тянь Ань”-ий хэрэг гарснаас хойш БНСУ-ын засгийн газар БНАСАУ-д чиглэсэн олон хориг арга хэмжээ авсны улмаас тус нислэг тасалдсан юм. Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ