​Ши Жиньпиний илтгэлийг идэвхтэй үнэлэв

2018-11-17 18:34:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Орон нутгийн цагаар 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн худалдаа аж үйлдвэрийн удирдагчдын уулзалт-2018-д "Жаргал зовлонгоо хуваалцаж, саруул ирээдүйгээ цогцлооё" сэдвээр илтгэл тавив. Ганц талт болон худалдааг ивээх үзэл өндийж буй өнөө үед Ши Жиньпиний илтгэл даяаршлын алсын хараатай, чухал талыг барьсан стратегийн шилдэг үзэл баримтлалыг харууллаа. “Хамтран ажиллах уу, сөргөлдөх үү?” зэрэг талаар олон улсын худалдаа аж үйлдвэрийн салбарынханд зөвлөгөө өглөө гэж хуралд оролцсон зочид төлөөлөгчид, Папуа Шинэ Гвинейн олон салбарынхан ярьж байлаа.
 
Папуа Шинэ Гвинейн Банк санхүүгийн ХХК-ний захирал Анди Конану Ши Жиньпиний илтгэлийг сонсоод: Хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудтай хамтран хөгжих ёстой гэж би боддог. Илтгэл дэлхий нийтийн нөөцийг зөвхөн өөрийн улсдаа ашиглахыг оролдсон зарим тусгаарлагдмал улсад сэрэмжлүүлгэ боллоо. Зөвхөн өөрийн хөгжлөө анхаарч, гаалийн татварыг нэмэх зэрэг аргаар бусад улсын хөгжлийг хязгаарласны үр дүнд хоёр тал хоёулаа хохирно гэж би бодож байна гэжээ.
 
Австрали, Хятадын Нэг бүс нэг зам үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төвийн дарга хатагтай Дүн Жинь: БНХАУ зах зээлд нийлүүлэхийг дэмжин, оюуны өмчийн эрхийг хамгаалж буй нь улам их татах хүчтэй, үнэмшилтэй санагдаж байна гэжээ. 
Үүнээс гадна Папуа Шинэ Гвинейн хэвлэлийнхэн, тоймчид Ши Жиньпиний илтгэлийг өндрөөр үнэлсэн юм. Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ