​Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын хуралд илтгэл тавив

2018-11-17 18:58:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн худалдаа, аж үйлдвэрийн удирдагчдын чуулга уулзалтад илтгэл тавьж, дэлхийн эдийн засгийн хөгжил, олон улсын хамтын нийгэмлэгийн засаглалын талаар Хятадын санаачилгыг дэвшүүллээ. Тэрээр: Нээлттэй байдал, хөгжил, багтаамжтай сэтгэлгээ, инновац, дүрэм тогтоол зэргээр удирдамж болгон ганц талт болон худалдааг ивээх үзлийг туйлбартай эсэргүүцэж, ДХБ-аар төв болгосон худалдааны олон талт механизмыг хамгаалан, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олох хөгжилд хөтлөх хэрэгтэй. Хятад улс өөрийн хөгжилдөө хүч тавихын зэрэгцээ дэлхийн улс орнуудын хамтын хөгжилд илүү их ач холбогдол өгч байна. Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах нь Хятад улс дэлхий нийттэй боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжих зам нээж буй хэрэг юм гэжээ. 
 
Ши Жиньпин: Үзэсгэлэнт Моресби хотод ирсэндээ сэтгэл өндөр байна. Би Папуа Шинэ Гвинейд анх удаа айлчилж байна. Та бүхэнтэй энд уулзаж байгаадаа баяртай байна. Дэлхийн эдийн засгийн ээдрээ, эрсдэл, сорилт нэмэгдэж буй нөхцөлд бид нэг дор цуглан, хөгжил, хамтын ажиллагаагаа ярилцаж байгаа нь маш чухал утга учиртай юм гэжээ.
 
Ши Жиньпин: Эдийн засгийн даяаршил эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд, баталгаа өгөх, ганц талыг барих үзэл дэлхийн эдийн засагт сүүдрээ тусгаж байна. Хамтран ажиллах буюу сөргөлдөх, нээлттэй эсвэл хаалттай байх, харилцан ашигтай хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх, эсвэл нэгдэхгүй өрсөлдөхийн алийг сонгох нь олон орны эрх ашиг, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал юм. Олон орон харилцан түшиж, нягт холбогдож байгаа өнөө үед юуны өмнө нээлттэй байхаар удирдамж болгож, хөгжлийн орон зайгаа тэлэх хэрэгтэй гэжээ.
 
Тэрээр: Бид хөгжлийн чиг хандлагыг баримтлах, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийг өөрийн орны хөгжлийн стратегитай уялдуулан хэрэгжүүлж, эдийн засаг, нийгэм, экологийн зохицонгуй хөгжлийг ахиулан, өөрийн улсын нөхцөл байдалдаа тохируулан хүртээмжтэй хөгжлийг ахиулж, эрх тэгш, тэнцвэртэй, дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг идэвхтэй байгуулна. Хөгжингүй орнууд албан ёсны туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлж, хөгжиж буй орнуудын дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэсэн юм.

Тэрээр: Бид нэг бөмбөрцөг дээр хамт амьдарч байна. Дэлхийд 200 гаруй улс орон, бүс нутаг, 250 гаруй үндэстэн, 7 тэрбум гаруй хүн амьдардаг. Энэ ялгаа саад тотгор, сөргөлдөх шалтгаан болох ёсгүй. Бид инновацын хандлагыг баримталж, өсөлтийн эх үүсвэр бий болгох ёстой. Аливаа улс орон хичээл зүтгэл гаргаж олон улстай хамтран ажиллаж, технологийн инновацаас ашиг хүртэх эрхтэй. Технологийн инновацын үр дүнд бол цөөн хэдэн хүний ашиг хүртэх эх үүсвэр биш. Бид нөхцөл байдлыг ойлгож, шинжлэх ухаанч шийдвэр гарган, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийг зөв чиглэлээр хөгжүүлэх ёстой. Оюуны өмчийн тогтолцоог бий болгох нь инновацыг хамгаалах, дэмжих зорилготойгоос биш харин технологийн ялгаа гаргах гэсэн хэрэг биш. Технологийн болон үйлдвэрлэлийн шинэчлэлийн бодлогын тогтолцоог бий болгохын тулд бид хамтдаа судлан ярилцаж, олон улсын хамтын ажиллагааны орчин бий болгон, технологийн инновацын үр дүнг улам олон орон, ард түмэнд үйлчлүүлж, бүгдэд нь хэрэглүүлэх ёстой гэж онцолсон байна.

Тэрээр: Дэлхийн хоёр их дайн хүн төрөлхтөнд гашуун сургамж өгсөн. НҮБ-аар төв болгосон, ОУВС, Дэлхийн банк, ДХБ зэргээс бүрдсэн глобал засаглалын тогтолцоо байгуулсан. Хэдийгээр энэ тогтолцоо боловсронгуй биш ч хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн чухал алхам, өнгөрсөн хэдэн арван жилийн турш дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Глобал засаглалын системийг голч шударга, үр ашигтай байлгая гэвэл эрхбиш цаг үетэй мөр зэрэгцэн алхах шаардлагатай гэжээ.
 
Ши Жиньпин Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийг эргэцүүлж: Өөрчлөлт нээлт хийж байж Хятад улс хөгжсөн. Ирээдүйг харахад Хятад улс улам хариуцлагатай, нээлттэй, багтаамжтай байр сууриар эдийн засгаа улам чанартай хөгжүүлж, улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ, дэлхийн улс орнуудын хамтын хөгжил дэвшилд улам илүү үүрэг гүйцэтгэхийг хичээнэ. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бол нээлттэй хамтын ажиллагааны индэр, “хамт зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” үндсэн зарчмыг баримтлах учраас Хятад улс даян дэлхийтэй хөгжлийн боломжоо хуваалцаж, хамтдаа урагшлах “саруул дардан зам” болно. Ирэх 4-р сард Бээжин хотод “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтыг зохиож, ирэх онд багтаан Хятадын Олон улсын импортын II экспог зохион байгуулах учраас Ази, Номхон далайн бүс нутгийн үйлдвэр, худалдааны салбарынхан идэвхтэй оролцохыг урьж байна гэжээ.
 
Мөн өдөр, Ши Жиньпин дарга Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчид болон үйлдвэр худалдааны зөвлөгөө өгөх комиссын төлөөлөгчдийн уулзалтад оролцож, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах зэрэг сэдвээр санал солилцжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ