“Хятадын төсөл” чиг заана

2018-11-17 19:13:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятадын төсөл” чиг заана

Бид нэг онгоцонд аялж байна”. 11-р сарын 17-нд, Хятадын улсын дарга Ши Жиньпин энэ үгээр хувь заяаны хамтын цогцын үзэл санааг илтгэж, Папуа Шинэ Гвинейд болсон АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын хуралд тавьсан илтгэлээ эхлүүлжээ. Тэрээр “Сайн сайхан ирээдүйгээ хамтдаа цогцлон байгуулъя” сэдвээр тавьсан илтгэлдээ, 100 жилд гараагүй дэлхийн томоохон өөрчлөлтийг шинжлэн өгүүлж, нээлттэй, багтаамжтай, шинийг бүтээх, хөгжлийн зарчмаар удирдамж болгох “5 санал” дэвшүүлж, Ази Номхон далайн эдийн засгийн цогцууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг хэрхэн эзэмших, дэлхийг цэгцлэх үр ашигтай үзэл баримтлалыг хэрхэн тогтоох тухай “Хятадын төсөл”-ийг дэвшүүллээ.

Папуа Шинэ Гвинейн банк санхүүгийн корпорацын ерөнхий захирал Анди Ши Жиньпин даргын илтгэлийг сонсоод сэтгэл нь ихэд хөдөлж “Энэ бол өнөөдрийн хамгийн сайн илтгэл. Бүх улс орон хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх ёстой гэдгийг үүнээс ойлголоо” гэжээ. Папуа Шинэ Гвинейн “Өмнөд Номхон далайн сонин”-ы сэтгүүлч Роберт: “Бүх улс орны ард түмнийг сайхан амьдралтай болгоно гэж Ши Жиньпин дарга хэлсэн нь миний сэтгэлд их хүрлээ” гэжээ.

Дэлхийн эдийн засгийн зураг дээр хамгийн эрчтэй хөгжиж буй, хөгжлийн хамгийн их нөөцтэй бүс бол Ази Номхон далайн бүс юм. АПЕК-ийн эдийн засгийн 21 гишүүний GDP дэлхийн 60 хувь, худалдааны хэмжээ нь дэлхийн 47 хувийг эзэлж байна. Энэ амжилт бол 1994 оны АПЕК-ийн дээд уулзалтаар тогтоосон 2020 оны Богорын зорилтоор удирдамж болгон эдийн засгийн цогцуудын худалдааг чөлөөтэй болгож, хөрөнгө оруулах журмыг хялбарчилсантай салшгүй холбоотой юм.

“Хятадын төсөл” чиг заана

Одоо Ази Номхон далайн эдийн засгийн цогцуудын хамтын ажиллагаа замын уулзарт ирээд байна. Шинэ технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн боломж тохиож буй хэрнээ даяаршлын эсрэг, худалдааг ивээх үзэл газар авч, эдийн засгийн засаглал удааширч буй зэрэг сорилттой тулгарч байгаа юм. Ши Жиньпин дарга илтгэлдээ: “Хамтран ажиллах уу, сөргөлдөх үү, нээлттэй байлгах уу, битүүмжлэх үү зэрэг асуултад ямар хариу өгөх нь улс орнуудын эрх ашиг, хүн төрөлхтний ирээдүй хувь заяатай холбоотой юм” гэжээ.

Илтгэлд: “Өөрийгөө битүүмжилбэл дэлхий ертөнцийг алдаж, эцэст нь өөрийгөө ч алдана” зэрэг үзэл баримтлалыг дурдаж, Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн цогцуудын 2020 оноос хойших хамтын ажиллагааны хэвийн төлөвийг харж, Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүс байгуулах, харилцан хүндэтгэж, багтаамжтай байх зэрэг үзэл баримтлалыг дурджээ. Эдгээр нь тус бүсийн тухай Ши Жиньпиний үзэл бодол төдийгүй Ази Номхон далайн бүсийн ирээдүйн тухай Хятад улсын алсаа хараа, төсөл юм.

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Ази Номхон далайн хөгжлийг ахиулах талаар үзэл баримтлалтай болж, бодит арга хэмжээ авсан билээ. 2016 онд, АПЕК-ийн гишүүн орнуудтай хийсэн худалдаа нь нийт хэмжээний 62 хувийг эзэлж, АПЕК-ийн гишүүн орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт нь гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж, ялангуяа дижитал эдийн засаг, дэд бүтцээр холбогдох талаар Хятад улс Ази Номхон далайн бүсийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих чухал түлхэц болсон байна. 

Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгчид бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийн гэрч, хувь нэмэр оруулагч, ашиг хүртэгч юм. Ши Жиньпин илтгэлдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгчдэд Нэг бүс нэг замыг байгуулах нь нээлттэй хамтын ажиллагааны индэр юм. Хятад улс зах зээлд орох боломжийг улам илүү нээлттэй болгож, оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлж, импортыг идэвхтэй өргөжүүлнэ гэж онцолсон юм. Тэрээр Ази, Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгчид ирэх оны “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II форум, Хятадын олон улсын импортын II экспод оролцохыг урьсан билээ. Эдгээр нь Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны эдийн засгийн шинэ эх үүсвэр бий болгох маш чухал ач холбогдолтой юм.

Ганц талт болон худалдааг ивээх үзэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа ч эдийн засгийн даяаршил урагш ахисаар байна. 

Их уншсан

холбоотой мэдээ