Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй уулзав

Д.Хүчитбаатар 2018-11-17 19:22:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй уулзав

17-нд Моресбид БНХАУ-ын дарга  Ши Жиньпин Чили улсын ерөнхийлөгч  Себастьян Пиньератай уулзжээ.

Ши  Жиньпин: Чили бол БНХАУ-тай дипломат  харилцаа тогтоосон Өмнөд Америк тивийн  анхны орон юм. Шинэ нөхцөлд бид хоёр  талын хамтын ажиллагааг шинэ түвшинд  гаргах ёстой. Эрхэм та Чилийн ерөнхийлөгчөөр  дахин сонгогдож буйд баяр хүргэе. Бидний  хамтын зүтгэлээр хоёр талын иж бүрэн  стратегийн түншийн харилцаанд шинэ  төлөв тогтож, шинэ хөгжлийг угтан, Хятад,  Латин Америкийн хамтын ажиллагаанд  улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй  байна. Хятад, Чили Нэг бүс нэг замын  засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  хэлэлцээр байгуулсан бол дараагийн  шатанд хамтын ажиллагааны бодит  төслүүдийг тогтоож, эртхэн амжилтад  хүргэх хэрэгтэй болоод байна. Иймээс  хоёр талт хамтын ажиллагааны механизмын  үүргийг гүйцэд дайчлах хэрэгтэй. Хятад,  Чилийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг  шинэчлэх боломжийг ашиглан хоёр талт  худалдааны цар хүрээг тэлж, бүтцийг нь  сайжруулан, хөрөнгө оруулалтын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтцээр  холбогдох том төслүүдэд түлхэц өгөх  хэрэгтэй. 2020 онд Хятад, Чили дипломат  харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо утгах  учраас холбогдох тэмдэглэлт арга хэмжээг  хамтдаа сайтар зохион байгуулах нь  зүйтэй. Чилитэй технологи, өмнөд туйлын  хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд  Хятад улс бэлэн байна. Мөн ирэх жил  АПЕК-ийн удирдагчдын албан бус хурлыг  зохион байгуулахыг дэмжиж, Ази, Номхон  далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн  байгуулалтыг хамтдаа ахиулах болно  гэжээ.

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй уулзав

С.Пиньера:  Чили, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж  байна. Хятад бол Чилийн худалдааны  хамгийн том түнш бөгөөд гол хөрөнгө  оруулагч мөн. Хоёр талт чөлөөт худалдааны  хэлэлцээрийг шинэчлэх нь хоёр орны  хамтын ажиллагаанд улам өргөн боломж  нээх юм. Хятад улстай дээд зиндааны  хэлхээ холбоогоо эрчимжүүлж, худалдаа,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, дэд  бүтцийн бүтээн байгуулалт, технологи  зэрэг салбарын хамтын ажиллагааг  гүнзгийрүүлж, Нэг бүс нэг замыг хамтран  байгуулж, чөлөөт худалдааг хамт хамгаалж,  дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтдаа  байгуулахад Чили улс бэлэн байна. Мөн  Хятадтай зөвшилцөл, зохицуулалтаа  нэмэгдүүлж, ирэх онд АПЕК-ийн удирдагчдын  албан бус хурлыг амжилтад хүргэж  ажиллахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ