Ши Жиньпин, Мүн Же Ин нар уулзав

2018-11-17 20:10:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Мүн Же Ин нар уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 17-ны өдөр Моресбид БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Интэй уулзав.

Ши Жиньпин: Өнгөрсөн нэг жилд эрхэм ерөнхийлөгч бид хоёрын тохиролцсон нийтлэг ойлголтууд үр дүнтэй хэрэгжиж, хоёр орны харилцаа тогтвортой хөгжсөн. Бид БНХАУ болно БНСУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэн,  хамтаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хичээн зүтгэх ёстой. Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон анхаарал тавьж буй асуудлыг хүндэтгэн үзэж, ойлголцлоо гүнзгийрүүлэн, харилцан итгэлцлийг бий болгож, эмзэг асуудлуудаа ухаалгаар зүй зохистой шийдвэрлэх ёстой. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар ээлжийн хэлэлцээг яаралтай зохион байгуулж, харилцан ашигтай хоёр талт хамтын ажиллагаагаа шат ахиулахын зэрэгцээ АПЕК, Их 20, БНХАУ-Япон-БНСУ зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх уялдаа холбоогоо ахиулах ёстой юм гэжээ. 

Ши Жиньпин, Мүн Же Ин нар уулзав

Мүн Же Ин Хятадын олон улсын импортын анхдугаар экспо амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэж: БНСУ болон БНХАУ-ын харилцаа маш хурдтай сэргэж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. БНСУ-ын тал БНХАУ-ын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр ард түмэндээ үр ашгийг нь хүртээхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ