Ши Жиньпин дарга Индонезийн ерөнхийлөгчтэй уулзав

2018-11-17 21:14:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин дарга Индонезийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 17-ны өдөр Моресбид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жокотой уулзав.

Ши Жиньпин:Хятад, Индонез бүгд хөгжиж буй орнууд, шинэ эдийн засгийн цогц учраас олон салбарт байр суурь адилхан байдаг. Би эрхэм ерөнхийлөгчтэй хоёр оны иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх талд маш чухал нийтлэг ойлголттой болж чадсан. Хятадын тал Индонезийн талтай дээд зиндааны ойлголцлоо гүнзгийрүүлэн, хоёр талт харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал өнгөрсөн сард “Нэг бүс нэг зам” болон “Дэлхийн тэнгисийн төв”-г байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийг баталж, холбогдох хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр болсон. Хятадын тал эрхэм ерөнхийлөгчийн “Бүс нутгийн ерөнхийлсөн эдийн засгийн коридор” санаачилгыг дэмжиж, Индонезийн талтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэн, импортын хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хоёр тал санхүү, цахим худалдаа, нийгэм соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагаа,ойлголцоо нэмэгдүүлэх ёстой. Хятадын тал Индонезийн талтай хамтаар Хятад-АСЕАН-ны харилцаа, Зүүн Азийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, НҮБ, ДХБ, Их 20, зэрэг олон талт хамтын ажиллагааных хүрээн дэх уялдаа холбоогоо гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятадын тал Индонезийн талтай хамтаар АПЕК-ын хамтын ажиллагааны хүрээнд ойлголцоо нэмэгдүүлж, Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин дарга Индонезийн ерөнхийлөгчтэй уулзав

Жоко: Хятадын олон улсын импортын анхны экспо амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэж байна. Хятадын тал Индонезид болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн дараах яаралтай тусламжийн ажилд туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Индонезийн тал Хятадын талтай хамтын ажиллагааны олон хэлэлцээр хийж, олон зүйлд нийтлэг ойлголтод хүрч чадсандаа баяртай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ