"Хятад, Монголын найрамдал" дууны анхдугаар уралдаан болов

2018-11-18 22:08:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

18-нд ХОУР, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, МУИС-ийн Күнзийн институтийн хамтран зохион байгуулсан "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар уралдаан, гала тоглолт Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол улсын засгийн газрын шадар сайд Ө. Энхтүвшин нар арга хэмжээнд оролцож үг хэлэв. Монгол улсын СБШУСЯ, ГХЯ зэрэг засгийн газрын төлөөлөл, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтан, Хятад Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жанцанноров, Монгол улсын TV2 телевизийн захирал Д.Энхтуяа зэрэг хэвлэл, соёл урлагийн салбарын зочид төлөөлөгчид, ХОУР-гийн Монгол хэлний редакцын дарга Э.Гэрэлт зэрэг зохион байгуулагч, Монгол улсад хөрөнгө оруулж бизнес эрхэлж буй Хятадын аж ахуйн нэгж, Монгол улсад сурч буй Хятадын оюутнуудын төлөөлөгч, үзэгчид нийт 300 гаруй хүн мөн өдрийн шигшээ уралдааны нээлтийн ёслолд оролцон, тоглолт үзсэн юм.

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин: Он гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, олон салбарын солилцоо улам нягтарч байна. Хүмүүнлэгийн салбарын солилцоо бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн, хоёр иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар уралдаан олны сэтгэлд хүрч, хоёр ард түмний талархлыг хүлээсэн арга хэмжээ болж, хоёр ард түмний солилцоо, найрсаг сэтгэлийг ойртуулсан идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ. Тус арга хэмжээг зохион байгуулсан ХОУР-гийн хамт олон, хамтарсан байгууллага нэгжийн найз нөхдөд би БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье гэжээ.

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

Тэрээр: Ирэх жил Хятад Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Хоёр орон олон тэмдэглэх арга хэмжээ зохиож, Хятад Монгол хоёр орны харилцаанд хүч сэлбэж, Хятад Монголын харилцааны шинэ үеийг нээх юм. Энэ удаагийн арга хэмжээ бол шилдэг бэлтгэл, ирэх жилийн дууны уралдаан улам өргөн дэлгэр болж, иймэрхүү олон арга хэмжээг улам амжилттай зохионо гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин “Хятад Монголын найрамдал” дууны уралдаан амжилттай зохиогдсонд баяр хүргээд: Энэ уралдаанийг Улаанбаатар, Бээжинд зэрэг зохиож, хоёр орны иргэд идэвхтэй оролцлоо. МУ-ын засгийн газар Хятад улстай нягт хамтран ажиллаж, хүмүүнлэгийн солилцооны иймэрхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж, агуулгыг нь баяжуулан, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлж, ойлголцлыг нэмэгдүүлэн, олон салбарын хамтын ажиллагаанд бат бөх суурь тавьж, ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд таатай нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна гэжээ.

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

Э.Гэрэлт зохион байгуулагч талыг төлөөлөн, дууны уралдаанийг зохион байгуулсан тухай товч танилцуулж: Энэ бол Хятад Монголын иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг бэхжүүлэх зорилготой хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ юм. Хятад, Монгол хоёр орны ард иргэд өргөн хүрээнд идэвхтэй оролцсон зэргээрээ онцлог боллоо. Хоёр орноос 300 хүн оролцсон бөгөөд тус арга хэмжээ цаашид найрамдлын гүүр, индэр болно гэдэгт итгэлтэй байна. ХОУР “Хятад Монголын найрамдал” дууны уралдаанийг хоёр орны хүмүүнлэгийн солилцооны үлгэр жишээ брэнд төсөл болгохоор хичээн ажиллана гэжээ.

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

БНХАУ-д зохиогдсон “Монгол дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 6 оролцогч, Монгол улсад зохиогдсон “Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 6 оролцогч хамтран, Хятадын оролцогчид монгол дуу, Монголын оролцогч хятад дуу дуулах хэлбэрээр өрсөлдсөн юм. Шигшээ уралдаанд “Тяньлү буюу тэнгэрийн зам”, “Улаанбаатарын үдэш” зэрэг сонгодог дуу дуулж, үзэгчид халуун алга ташилтаар мялааж байлаа. Арга хэмжээ өндөрлөх үед Хятад, Монгол хоёр орны оролцогчид Хятадын “Найз”, Монголын “Дэлхий ээж” дууг хамтдаа дуулсан юм.

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

Уралдааны дараа элчин сайд Шин Хаймин зэрэг Хятад Монгол хоёр орны зочид шагнал гардуулав. Хятадын дуучин Баянбулаг, Монголын дуучин Анхзаяа нар тэргүүн байр, Хятадын Mr.CMS хамтлаг, Сүмбэр, Монголын Цолмон, Анужин нар хоёрдугаар байр, Хятадын Нарлаг хамтлаг, Гүө Шэнь-Юй, Монголын Лхагвадорж, Сумьяасүрэн, Анхбаяр нар гуравдугаар байрт шалгарлаа. 

 "Хятад Монголын найрамдал" дууны анхдугаар тэмцээн  болов

Ардын өдрийн сонин, MNB, Монголын TV2, NTV, TV6, TV8, TV5, TV9, Eagle-TV, UBS-TV, OTV, МОНЦАМЭ-гийн Монголын мэдээ сонин, G Entertainment компани, FM92.1, FM102.5, FM107 зэрэг Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, news.mn, times.mn, tvmongolia.mn зэрэг мэдээллийн сайтууд тус арга хэмжээг сурвалжлан мэдээлжээ. 

ХОУР-гийн сэтгүүлч О.Дарамбазар нар мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ