Өөрчлөлт нээлтийн бодлогоор Хятадыг хөгжүүлнэ

2018-11-20 10:36:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Рэньминь   рибао сонинд “Өөрчлөлт нээлтийн бодлогоор Хятадыг хөгжүүлнэ-Ши Жиньпин даргын   Ази Номхон далайн бүсийн үйлдвэр худалдааны салбарын дээд хэмжээний уулзалтад   тавьсан илтгэлийн тухай өгүүлэх нь” сэдэвт тоймчийн өгүүлэл   нийтэлжээ. 

Хятадын ард түмэн 40 жил хатуужилтай,   амжилттай урагшлан, өөрсдийн оюун ухаан, уйгагүй хөдөлмөрөөр эх орон,   үндэстнүүдийн аугаа түүхийг бүтээж, хөл дээрээ босон, хүчирхэгжиж, Хятадын   үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын замналаа эхлүүлсэн юм. 40 жилд, Хятадын   улс орон, ард түмний дүр төрх асар их хөгжиж, ард түмний эрх ашгаа эдэлсэн, аз   жаргалтай, аюулгүй байдалдаа ханамжтай хэмжээ илэрхий дээшилж, Хятад улс хүн   төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад оюун ухаан, хүч чадлаа өргөсөн   юм.

 Ши Жиньпин дарга “Хятад улс ирээдүйд хандан,   улам хариуцлагатай, уужуу багтаамжтай, чансаатай хөгжлийн байр суурь баримтлан,   дэлхийн олон орны хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулна” гэж зарласан нь 40   жилийн хөгжлийн их үр шим, шинэ эринд өөрчлөлт нээлттэй байдлыг улам эрчимтэй   үргэлжлүүлэх итгэл зоригийг харууллаа гэж тус өгүүлэлд тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ