Хятадын хэлний үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна

2018-11-20 11:10:12
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд Бээжин хотноо Хятадын Орчуулгын нийгэмлэгийн эрхлэн гаргасан “Хятадын хэлний үйлчилгээний салбарын хөгжлийн тайлан-2018”-г нийтэлсэн байна. Тайланд, Хятадын хэлний үйлчилгээний салбар, ялангуяа орчуулгын үйлчилгээний салбар өөрчлөлт нээлттэй хамт хөгжиж, гадаад дахь хамтын ажиллагаа, солилцоонд маш чухал хүчин зүтгэл гаргасан. Энэ оны 6-р сарын сүүлч хүртэл Хятадын хэлний үйлчилгээний салбарт 9652 аж ахуйн нэгж байгаа нь маш хурдан өсөж байна гэж тэмдэглэжээ. 

Мөн өдөр, “Хятадын улс төрийн чухал нэр томьёоны гадаад орчуулгын стандартчилсан тусгай сан”-г нийтэллээ. Тус сан Хятадын гадаад хэлний газраас зохион байгуулсан үндэсний зэрэглэлийн улс төрийн чухал нэр томьёоны гадаад орчуулгын стандартчилсан анхны тусгай сан бөгөөд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг гадаадад хэлээр орчуулж, танилцуулахад олон хэл дээрх мэдээллийн эх сурвалжийг хангаж өгдөг байна.

 

 


 

Их уншсан

холбоотой мэдээ