Ши Жиньпин Их хорийн удирдагчдын XIII уулзалтад илтгэл тавив

2018-12-01 10:37:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Их хорийн  удирдагчдын XIII уулзалтад илтгэл тавив

Орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд Буэнос Айрес хотод, Их хорийн удирдагчдын XIII уулзалтад болж, Хятад улсын дарга Ши Жиньпин эхний шатны хуралд “Өндрөөс алсыг харж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн зөв чиглэлийг найдвартай баримталъя” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрээр: Их хорь нээлттэй хамтын ажиллагаа, түншлэлийн үзэл санаа, инновацаар удирдамж болгох, нийтэд хүртээмжтэй ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг баримтлан, дэлхийн эдийн засгийн гол чиглэлийг хариуцлагатай байр сууриар хөтөлье хэмээн онцолсон байна.

Орон нутгийн цагаар үдийн12 цагийн үеэр хурал эхэлж, Аргентины ерөнхийлөгч Макри хурлыг даргалсан юм.

Ши Жиньпин удирдамжийн шинжтэй илтгэлдээ: Энэ жил олон улсын банк санхүүгийн хямрал гарсны 10, Их хорийн удирдагчдын дээд уулзалтын 10 жилийн ой тохиож байна. Дэлхийн эдийн засаг ерөнхийдөө өсөж байгаа ч хямралын далд нөлөө арилаагүй, эдийн засгийн өсөлтийн шинэ хуучны халаа дуусаагүй, олон төрлийн эрсдэл нэмэгдсээр байна. Дэлхийн эдийн засаг дахин түүхэн сонголтын өмнө ирлээ. Их хорь түүхийн жам хуулийг ойлгож, түүгээр чиглэл хандлагын удирдамж болгох хэрэгтэй. Дэлхийн эдийн засагт үргэлж будлиан гардаг ч улс орнууд нээлттэй хөгжиж, хамтран ажиллах гол хандлага өөрчлөгдөөгүй. Олон орон хамтран ажиллаж, давуу талаараа харилцан нөхөх нь үйлдвэрлэх хүчний хөгжлийн бодит шаардлага, үйлдвэрлэлийн харилцааны хөгжлийн чиг хандлагын илрэл мөн. Энэ үйл явцад, олон орон аажмаар ашиг сонирхлын хамтын цогц, хариуцлагын хамтын цогц, хувь заяаны хамтын цогц болж байна. Харилцан ашигтай хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт мөн. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах шаардлагын дагуу Их хорь бий болсон юм. Өнөөгийн нөхцөлд, Их хорь дахин зориг гарган, стратегийн зорилтоо харуулж, дэлхийн эдийн засгийг зөв чиглэлээр урагшлуулах шаардлагатай байна гэжээ.

Тэрээр 4 зүйлт санаачилга дэвшүүлэв. Нэгт, нээлттэй хамтын ажиллагааг баримтлан, олон талт худалдааны механизмыг хамгаалах. Хоёрт, түншлэлийн үзэл санааг баримтлан, макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэх. Гуравт, инновацаар удирдамж болгон, эдийн засгийн өсөлтийг сэлбэх эрч хүчийг дайчлах. Дөрөвт, нийтэд хүртээмжтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, дэлхийн багтаамжтай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ