Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв

2018-12-03 10:23:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар12-р сарын 2-нд, Буэнос-Айрест БНХАУ-ын дарга Ши Жинпин Аргентиний ерөнхийлөгч Маурисио Макритай хэлэлцээ хийлээ. Хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг өргөн хүрээнд боловсруулж, Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин үеийг хамтдаа нээхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жинпин Маурисио Макритай хэлэлцээ хийв

Ши Жиньпин: Өнгөрсөн 2 жилийн турш, ерөнхийлөгч тантай 5 удаа уулзаж, хоёр орны харилцааг түүхэн шинэ түвшинд гаргалаа. Хятад, Аргентины хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин урьд байгаагүй ихээр өргөжиж байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, шинэ нөхцөл байдал, шинэ сорилтыг даван туулахын тулд хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх хэрэгтэй. Үүний үндсэн дээр, хоёр талын харилцааг өргөн хүрээнд төлөвлөж, салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эринийг нээж, хоёр орон, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулах ёстой хэмээн онцолжээ.

Тэрээр: Хоёр тал үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, нөгөө талынхаа бие дааж сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх ёстой. Энэ оноос хойш, Аргентины эдийн засаг, банк санхүүгийн байдал хэлбэлзэж байна. Хятад улс Аргентины санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг бодит үйл хэргээр дэмжинэ. Хятад улс Аргентины хөгжлийн хэтийн төлөвт бүрэн итгэлтэй, Хятад, Аргентины хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байна. Хоёр тал ирэх 5 жилд хоёр орны засгийн газрын хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Нэг бүс ба зам" бүтээн байгуулалтын хүрээнд, хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хоёр орны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Макри: Ши Жиньпин дарга Аргентинд айлчилж буйд баяртай байна. Хятад улс урт хугацааны турш Аргентинд тусламж, дэмжлэг үзүүлснээр ирсэнд талархал илэрхийлье. БНХАУ өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн энэ үеэр, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулахад гаргасан томоохон амжилтуудад Аргентины тал баяр хүргэе. Хятад улс дэлхийн эдийн засгийн гол хүчин болсон, Хятадын хөгжил, Хятадын мөрөөдлийн биелэл Аргентин, Латин Америкийн хөгжилд чухал нөлөө үзүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд ач холбогдолтой боллоо. Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Аргентин улс тууштай дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин, Макри нар“БНХАУ, БНАУ-ын засгийн газрын 2019-2023 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө”, хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурахад байлцжээ. Хоёр тал мөн“БНХАУ, БНАУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргасан байна.


Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ