Ши Жиньпин Португалид төрийн айлчлал хийж байна

2018-12-04 19:44:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Португалид төрийн айлчлал хийж байна

Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 4-ний үдээс өмнө Лисабонд хүрэлцэн очиж Португалид төрийн айлчлал хийж байна .

Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Португалийн харья агаарт ороход Португалийн агаарын цэргийн хоёр байлдааны нисэх онгоц дагаж хамгаалж явлаа. Тухай орон нутгийн цагаар үнээс өмнийн 9 цаг 20 минутад тусгай нисэх онгоц Лисабоны олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ши Жиньпин болон түүний гэргий Пен Лиюань нисэх онгоцноос гарч ирэхэд Португалийн гадаад хэргийн сайд Сильва зэрэг засгийн газрын өндөр албан тушаалтнууд халуун дотно угтан авлаа.  

Ши Жиньпин Хятадын засгийн газар ард түмний өмнөөс Португалийн засгийн газар ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жинипин хэлэхдээ, Хятад Португали бол уламжлалт найрамдалт орон, хоёр орны харилцаа урт удаа түүхтэй бөгөөд цаг хугацаа болон олон улсын байдлын өөрчлөлт хувирлыг туулж, удах тутмаа эрхэм нандин бат бэх болж байгаа юм. Хятад Португали хоёр орон харилцан итгэлцсэн харилцаатай юм. 1999 онд хоёр орон найрсаг зөвшилцлөөр дамжиж Макаогийн асуудлыг зохицуулж, улс хоорондын түүхээс үлдэж ирсэн асуудлыг зохицуулахын үлгэр жишээ болсон юм. Хоёр орон хамтын ажиллагааны харилцаатай, 2005 онд хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа түргэн хөгжлийн замд орж, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм гэжээ.

Ши Жиньтпин цохон тэмдэглэхдээ, ирэх жил Хятад Португали дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой тохионо. Энэ бол хоёр талын харилцааны хөгжлийн түүхийн шинэ гараа юм. Би ерөнхийлөгч Десоза, ерөнхий сайд Каста нарын зэрэг Португалийн удирдагчидтай уулзаж, хоёр хоёр ирээдүйг төлөвлөхийг хүсэж хүлээж байна гэжээ

Их уншсан

холбоотой мэдээ