Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

2018-12-05 09:29:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн хуралд Хятадын түвд эмнэлгийн эмийн ургамлын хандад оруулах эмчилгээг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулжээ. Ийнхүү 24 цаг улирлын дараа Хятад улсын бас нэгэн төсөл хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүллээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Гао Жюнь Мавританиас мэдээлж байна.

Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

28-нд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн XIII хуралд тус хурлын дарга бөгөөд Мавританийн Урлаг соёлын яамны сайд Прит Лупен “Түвд эмнэлгийн эмийн ургамлын хандад оруулах эмчилгээ-Хятадын Түвд үндэстэн эрүүл мэндэд үйлчилж, өвчин эмгэгээс сэргийлэх мэдлэг, практик” төслийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулснаа мэдэгджээ.

Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

Эмийн ургамлын хандад оруулах эмчилгээ бол түвд эмнэлгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Түвдүүд байгалийн халуун рашаан, эсвэл эмийн ургамлыг чанасан усанд орж, ууранд нь суун, бие сэтгэлийн тэнцвэрийг зохицуулж, биеэ чийрэгжүүлэн, өвчнөөс сэргийлдэг юм.

Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

Тус төсөл гэр хорооллын иргэдийн усанд орж, өвчин эмгэгээс сэргийлэх хуучин туршлага, “Анагаах ухааны дөрвөн үндэс” зэрэг түвд эмнэлгийн онолыг орчин үеийн эрүүл мэндийн эмчилгээтэй уялдуулсан практик юм. Хуралд оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Соёл аялал жуулчлалын яамны дэд сайд Жан Шюй: Энэ эмчилгээ түвд үндэстний амьдралын практик бөгөөд амьжиргааны хүчээр баялаг юм гэжээ:“Түвд эмнэлгийн эмийн ургамлын хандаар угаах эмчилгээ бол Хятадын түвд үндэстний эрүүл мэнддээ анхаарч, өвчнөөс сэргийлэх уламжлалт мэдлэг, практик бөгөөд тэдний амьдралтай нягт холбоотой юм. Энэ төсөл гэр хорооллын иргэдийн усанд орж өвчнөөс сэргийлэх, өвчнөө эмчлэх туршлагыг харуулсан бөгөөд түвдийн уламжлалт эм эмнэлгийн онолыг дэлхий дахинд таниулсан нь ард иргэдэд ач тустай юм.”

Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

Тус төслийг бүртгүүлснээр үндэстний уламжлалт эмчилгээний тухай олон түмний ойлголтыг нэмэгдүүлж, дэлхий дахины анхаарлыг түвд эмнэлэгт хандуулан, ард иргэдэд ач тус хүртээнэ гэж Жан Шюй ярьж байлаа:“Түвд эм эмнэлгийн эмийн ургамлын хандаар угаах эмчилгээг төлөөлөх бүтээлийн жагсаалтад бүртгүүлсэн нь биет бус соёлын өвийг улам ил болгож, түүний ач холбогдлыг мэдэхэд тустай юм. Ийнхүү улс үндэстнүүд эрүүл мэнд, байгалиа хүндэтгэх тухай мэдлэгээ солилцохыг дэмжиж, олон улсын нийгэмлэг уламжлалт мэдлэг практикийн төрлийн биет бус соёлын өвийг хамгаалахыг чухалчилж буйг харууллаа. Хятад улс өгсөн амлалтаа биелүүлж, соёлын өвийн энэ төслийг цаашид хөгжүүлэн уламжилж, хуучны үнэ цэнэтэй мэдлэг, практик ач тусыг ард иргэдэд хүртээхийн төлөө хичээн ажиллана. ”

Эмийн ургамлын хандаар угаах түвд эмчилгээг ЮНЕСКО-д бүртгэв

Түвд эмнэлгийн эмийн ургамлын хандаар угаах эмчилгээ түвд нутгаас гаралтай, Түвд, Хөх нуур, Сьчуань, Ганьсү, Юньнань зэрэг муж өөртөө засах орны түвдүүдийн оршин суудаг нутгаар дэлгэрсэн бөгөөд сүүлийн үед Өвөр Монгол, Шиньжян нутгийнхан ч өргөнөөр хэрэглэх болжээ.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ