Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

2018-12-05 09:30:02
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Португалийн ерөнхийлөгч Марселу Ребелу Де Соузатай хэлэлцээ хийж, Хятад, Португали дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор шинэ гараа болгон, Хятад Португалийн найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй шинэ амжилтад хүргэж, Хятад, Португалийн харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээнэ гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Ши Жиньпин: Хятад Португалийн найрсаг харилцаа өнө эртний түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 39 жилийн турш, хоёр орон харилцан ойлголцож, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Хоёр талын харилцаа олон улсын ээдрээтэй өөрчлөлтийг даван туулж, эрүүл, тогтвортой хөгжиж ирлээ. Португалийн тал нэг Хятадын бодлого баримталж байгааг Хятадын тал сайшааж байна. Португалийн талтай харилцан бие биеийн амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар үргэлжлэн харилцан ойлголцож дэмжихэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутаг, иргэдийн харилцааг эрчимжүүлэн, улс төрийн итгэлцэл, хоёр орны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Хоёр тал Хятад, Португалийн засгийн газар хоорондын Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах боломжийг ашиглан Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, дэд бүтцээ харилцан холбох хэрэгтэй. Хоёр тал бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөн, өнөөгийн төслүүдийг сайтар хэрэгжүүлж, хоёр талын худалдааны хэлхээ холбоог өргөтгөн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Хоёр тал хүмүүнлэгийн хэлхээ холбоог нягтруулж, Лисабоны Хятадын соёлын төвийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, боловсрол, радио телевиз кино зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёр тал олон талт хүрээнд зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэжээ.

Де Соуза: Ши Жиньпин дарга таныг Португалид айлчилж байгаад баяртай байна. Португали, Хятад хоёр орон өнө эртнээс хэлхээ холбоотой байж, харилцан ойлголцож ирлээ. Энэ нь хоёр талын харилцааны хөгжлийн бат бэх үндэс суурь юм. Ирэх жил Португали, Хятадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Хятадтай эдийн засаг худалдаа, банк санхүү, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Португали улс хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Португалид хөрөнгө оруулахыг бид сайшаана. Португали Нэг бүс нэг зам санаачилгыг дэмжиж, эх газрын торгоны зам, тэнгисийн торгоны замын Европ дахь уулзвар болохыг хүсэж байна. Португали, Хятад олон улсын асуудлаар ижил төстэй байр суурьтай, олон талт үзлийг дэмжиж, ганц талт үзлийг эсэргүүцэн, чөлөөт худалдааг дэмжиж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцдэг. Хоёр тал олон талт байгууллага дахь зохицуулалтаа нягтруулах хэрэгтэй. Европ, Хятадын харилцааг Португали улс дэмжиж, португали хэлт орнуудын Хятадтай тогтоосон хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ