93.6 сая хүнд хүмүүнлэгийн тусламж олгоно

2018-12-05 09:43:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд Женев хотноо, НҮБ “2019 оны дэлхийн хүмүүнлэгийн тойм” гаргалаа. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн үйл хэрэг хариуцсан нарийн бичгийн дэд дарга М.Ловкок: 2019 онд зэвсэгт мөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн их хэмжээний тусламж шаардагдана. Дэлхийн 42 улс орны 132 сая хүнд тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. Хямрал ихтэй бүсүүдэд тусламж шаардлагатай байгаа ч бидний ажлын ахиц хязгаартай байна гэжээ.

Танилцуулснаас үзвэл, 2019 онд НҮБ 21.9 тэрбум ам.долларын хандив цуглуулах зорилт тавьсан бөгөөд Сирид олгох хандивын мөнгийг нэмбэл нийт 25 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ оны 11-р сарын дундуурх байдлаар, НҮБ 139 тэрбум ам долларын хандивцуглуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. 2019 онд НҮБ түншүүдийн хамт 93.6 сая хүнд хоол хүнс, орон сууц, эмчилгээ, эрүүл мэнд, боловсрол, хамгаалалт, үндсэн хэрэгцээний бусад тусламж олгохыг хичээж байна.

Их уншсан

холбоотой мэдээ