Шатахууны татварыг түр нэмэхгүй гэж зарлав

2018-12-05 09:46:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд Францын ерөнхий сайд Филипп: Засгийн газар шатахууны татварыг нэмэхээ 6 сараар хойшлуулж, үүний зэрэгцээ дизель, бензиний татварыг нэгтгэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээ түр зогсоолоо. Үүнээс гадна, засгийн газар энэ оны өвөл байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнийг өсгөхгүй. Шатахууны татварыг нэмэхээ түр зогсоох хугацаанд засгийн газар татварын орлого, олон нийтийн зарлага зэрэг асуудлаар өргөн хэмжээнд санал асуулга явуулна гэж зарлажээ.
Тэрээр: Франц одоо Европын хэмжээнд хамгийн өндөр татвартай орны нэг болоод байна. Францын татварын систем маш ээдрээтэй, татварын орлогыг улам ил тод болгох ёстой. Хүчирхийлэгчдийн эвдэн сүйтгэж байгаа бүхэн Францын хөрөнгө. Энэ этгээдүүдийг шийтгэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ