Пакистан, Америкийн харилцаа улам сайжрахыг хүсэв

2018-12-05 10:09:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Пакистан, АНУ хоорондын харилцаа улам сайжрахыг хүсэж байна. Хоёр орон Афганистаны асуудлаар хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжинэ гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 3-нд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны ерөнхий сайд Имран Ханд илгээсэн захидалдаа: Афганистаны асуудлыг зохицуулахад Пакистаны талын дэмжлэг шаардлагатай хэмээж, АНУ, Пакистаны харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, АНУ, Пакистан дахин боломж хайж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, түншийн харилцаагаа сэргээхийг онцолсон гэж Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Гэн Шуан: БНХАУ холбогдох байдлыг анхааралдаа авлаа. Пакистан, АНУ-ын хооронд сайн сайхан харилцаа тогтож байгаад баяртай байна. Пакистан, АНУ-ын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь олон улсын терроризмын эсрэг тэмцэл, Афганистаны энх тайван, сэргээн босгох үйл явцад ашигтай төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.

Пакистан, АНУ-ын харилцаа улам сайжрахыг хүсэж байна. Хоёр орон эрх тэгш, харилцан аштай хамтран ажиллаж, Афганистаны асуудлаар хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллахыг Хятад улс дэмжинэ гэж Гэн Шуан онцолсон байна. Ренчинсоо 


Их уншсан

холбоотой мэдээ