Хуванцрын бохирдолтой тэмцэхээ мэдэгдэв

2018-12-05 11:01:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы дарга Эспиноса хуванцрын бохирдлын эсрэг олон улсын үйл ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ.

Хуванцрын бохирдолтой тэмцэхээ мэдэгдэв

Тэрээр мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрт болсон хэвлэлийн бага хуралд: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний 80 хувь нь эцэстээ далай тэнгист ордог. 2050 он гэхэд далай тэнгис дэх хуванцрууд загасны төрлөөс олон болно. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы даргын алба хуванцрын бохирдлын эсрэг олон улсын үйл ажиллагааг эрс дэмжинэ гэжээ.

Хуванцрын бохирдолтой тэмцэхээ мэдэгдэв

НҮБ-ын албанд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн дахин харагдахгүй байхыг би хүсэж байна. НҮБ үүний төлөө дотоодын үйл ажиллагааны хөтөлбөртэй болсон гэж Эспиноса хэлжээ.

Энэ удаагийн үйл ажиллагааг НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн газар зэрэг байгууллага, Антигуа Барбуда, Норвеги зэрэг улс орон санаачилж, НҮБ-ын систем дотроо хуванцрын хогийг багасгах, НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын байгууллагуудтай хамтран, хүн төрөлхтний ухамсрыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Хуванцрын бохирдолтой тэмцэхээ мэдэгдэв

Антигуа Барбудагийн ерөнхий сайд Гастон Браун хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Бид өнгөрсөн хоёр жилд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглож, сайн үр дүнд хүрсэн. Бусад орон ч ийм бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Норвегиос НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Марли Скал: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн далай тэнгис, хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг учраас хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүд, засгийн газар гар нийлэн ажиллаж, хүн төрөлхтний хамтын ирээдүйн төлөө зүй зохистой, цэвэр цэмцгэр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх ёстой гэжээ.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ