Америктай хэлэлцээ хийхэд бэлэн болсноо мэдэгдэв

Д.Хүчитбаатар 2018-12-05 11:07:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн талтай хэлэлцээ хийхэд Оросын тал бэлэн байна. Гэвч заавал хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээ хийхийг шаардахгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков 4-нд хэллээ.

Тэрээр мөн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Их хорийн удирдагчдын ХIII чуулга уулзалт хийхээр товлосон Орос, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтыг Дональд Трамп цуцалсан. Үүнд Оросын тал харамсаж байна. Хэлэлцээ хийхэд Оросын тал бэлэн байгаа. Хэдийгээр төрийн тэргүүн нарын хэлэлцээ маш чухал боловч дараагийн хэлэлцээ нь заавал төрийн тэргүүний хэлэлцээ байхыг Оросын тал шаардахгүй. Үүнд Америкийн талын байр суурийг харна. Хэлэлцээ хийхэд Америкийн тал ч бэлэн болсныг бид ойлгосон. Гэвч уулзах газар, цаг хугацааг хараахан товлоогүй байна гэжээ.

Хэдийгээр ОХУ, АНУ “маш төв чангаар” зөвшилцөөгүй боловч Их хорийн чуулга уулзалтын үеэр хийсэн Путин, Трамп нар тааралдаад хэдэн үг солилцсон нь хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлнө. Энэ үеэр Керчийн хоолойн хэргийг Путин нарийн танилцуулсан бөгөөд энэ тухай Оросын талын байр суурийг ч тодорхойлсон. Үүнийг Трамп маш хянуур сонссон гэжээ.

ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар саяхан Аргентинд болсон Их хорийн удирдагчдын ХIII чуулга уулзалтаар хэлэлцээ хийхээр товлосон боловч, 11-р сарын эцсээр Керчийн хоолойн хэргээс болж Трамп хэлэлцээг цуцалсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ