Генийг редакторлох олон улсын стандарт, заавар гаргана

2018-12-05 11:26:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд Женев хотод ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус: ДЭМБ судлаачдын баг зохион байгуулж, генийг редакторлоходжурамлах ёстой олон улсын стандарт, заалтыг судална. Генийг редакторлох нь “санаанд оромгүй үр дүн”-д хүрч мэдэх тул холбогдох судалгааг хийхэд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Генийг редакторлох нь ёс суртахуун, нийгэм, олон нийт, аюулгүй байдал зэрэг маш олон асуудалтай холбоотой учраас тодорхой стандарт, заалтгүй нөхцөлд хийж болохгүй хэмээн онцолцсон байна.“Генийг редакторлох нь санаанд оромгүй үр дүнд хүрч мэдэх шинэ салбар учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй. ДЭМБ судлаачдын баг зохион байгуулж холбогдох стандарт, заалтыг авч хэлэлцэж байна. ДЭМБ-ын гишүүн орнуудтай хамтран ёс суртахуун, нийгэм, олон нийт, аюулгүй байдлын асуудлыг боломжийн хэрээр шийдвэрлэсний үндсэн дээр генийг редакторлох үйлдэл хийж болно.”

Судлаачдын багт судалгааны байгууллага, ДЭМБ болон гишүүн орнуудын засгийн газрын эмчилгээний салбарын судлаачид оролцож, бүх үйл явцыг ил болгоно гэж тэрээр хэлсэн юм.“Бидний авч хэлэлцэж байгаа асуудал бол бүх хүн төрөлхтний асуудал. Ямарваа үйл хэрэг хүн төрөлхтний үр хойчийг хохироож болохгүй. Бид маш болгоомжтой байх ёстой. Ажлын хэсэг үүнийг нээлттэй аргаар хийх болно.”

Генийг редакторлох технологи асар их өргөн хэрэглээний ирээдүйтэй юм. Зарим судлаач энэ технологиор Lyme disease өвчнийг устгахаар оролдож, зарим эрдэмтэд шумуулын генийг редакторлон халдварт өвчин тараахаас сэргийлэхээр төлөвлөж байна. Ирээдүйд олон нийтийн эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор зарим генийг редакторлох эсэх тухай ярихаас Тедрос татгалзаж, үүнийг судлаачдын баг бодолцож үзнэ гэж онцолжээ:“Судлаачид ямар ч урьдчилсан болзолгүй нөхцөлд бүх асуудлыг авч хэлэлцэх ёстой. Тэд юуны өмнө генийг редакторлох шаардлага байгаа эсэх тухай бодох ёстой. Учир нь бидний дийлэнх хүмүүс энэ салбарыг хөндөх ёсгүй гэж үздэг. Энэ асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр бусад асуудлыг хэлэлцэх шаардлага гардаг юм.”Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ