Евро бүсийн шинэчлэлд ахиц гарч байна

2018-12-05 15:39:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-4-нд Евро групп Брюссельд хуралдаж, Евро бүсийн өөрчлөлт, гишүүн орнуудын 2019 оны урьдчилсан төсвийн асуудлыг авч хэлэлцэн, ирэх долоо хоногт болох Европын холбооны дээд уулзалтад бэлтгэл хангажээ. Ярилцах үйл явц хэдийгээр хүнд хэцүү байсан ч Евро бүсийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар талууд ахиц гаргасан гэж Евро группийн дарга Марио Сентено хурлын дараах хэвлэлийн бага хуралд хэлсэн байна.

Сентено: Европын тогтвортой байдлын механизм нь Евро бүсийн банкны салбарт зээл олгохыг дэмжихийг Евро бүсийн сангийн сайд зөвшөөрсөн бөгөөд 2024 оноос өмнө хэрэгжүүлэх боломжтой гэжээ.

Тэрээр: Евро бүсийн бүх гишүүн орны 2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3 хувийн дотор барих төлөвтэй байгаа нь Евро бүс байгуулагдсанаас хойших анхны тохиолдол юм. Үүний зэрэгцээ, Евро бүсийн нийт өрийн хэмжээ улам буурах боломжтой хэмээгээд, маргаан үүсгэж буй Италийн төсвийн асуудлыг онцлон дурджээ

Евро бүсийн сангийн сайд нар тус бүсийн шинэчлэлийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн нь Европ тивийн санхүүгийн хяналт удирдлагыг чангатгахад тустай. Евро бүсийн сангийн сайдыг томилох, Европ маягийн Олон улсын валютын сан байгуулах зэрэг санаачилгыг зарим орон гаргасан боловч улс орнуудын зөрчил хэт их учраас биелэгдэх хугацаа мөн хол байсаар юм гэж хүмүүс үзэж байна.






Их уншсан

холбоотой мэдээ